ТЕХРАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /Irna/. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын цэргийн хамтарсан “Саханд-2025” сургуулилалт Ираны Зүүн Азербайжан мужид эхэлжээ.
Лхагва гарагт эхэлсэн уг сургуулилалт таван өдөр үргэлжлэх бөгөөд терроризмтой тэмцэх дасгал сургууль хийх ажээ. Сургуулилалтад ШХАБ-ын 18 төлөөлөгчийн баг болон бүс нутгийн цэргийн болон хүчний байгууллагын төлөөлөгчид оролцож байна.
“Саханд-2025” хамтарсан сургуулилалтыг хийснээр улс орнууд терроризмын аюул заналтай шийдэмгий, үр дүнтэй тэмцэх эрмэлзэлтэй байгааг тодорхой харуулж байна" гэж Ираны дипломатч Мехрдад Кияи ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Пяо Янфантай уулзах үеэрээ мэдэгджээ. Сургуулилалтыг Ираны Лалын хувьсгалыг хамгаалах корпусын хуурай замын цэргийн хүчний удирдлага дор явуулж байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 12 сарын 05,
2025

Сэтгэгдэл2
Өнөөдөр Хятад шиг хүчиндээ эрдэж, оодорч байгаа улс алга. Гэвч өөрийгөө "агуу гүрэн" болсон гэж дэмийрч буй Хятадын армийн "жинхэнэ үнэн"-ийг илчилсэн бичлэг Тайванийн ТВ-ээр гарсан нь дэлхий даяар шуугиан тарив. Тайванийн ТВ-ээр Энэтхэг-Хятадын хилийн мөргөлдөөнтэй бүс рүү ачигдаж буй Хятадын ардын чөлөөлөх армийн шинэ цэргүүд бүгд цухиралдан уйлж буйг харуулжээ. Энэ нь Хятадын армийн цэргүүд сэтгэл санааны хувьд асар сул дорой, байлдааны ажиллагаанд орох ямар ч чадваргүй байгааг илчлэв. Хятад нь дэлхийн хамгийн олон цэрэгтэй улс бөгөөд батлан хамгаалах салбартаа асар их мөнгө зарцуулж, зэвсэг техникээ шинэчилж байна. Гэвч цэргүүд нь ийм сул дорой байвал ямар ч арми дайнд ялах боломжгүй аж. Өнөөдөр орчин үеийн технологи бүхий зэвсэг техник улам чухал болж байгаа хэдий ч явган цэргийн хүчгүй бол тулалдаанд ямар ч арми нэг алхам урагшилж чадахгүй.
Хятадын цэргүүд яагаад ийм сул дорой байгааг өнөөдөр шинжээчид ингэж тайлбарлаж байна. Юуны өмнө хятад цэрэг хэзээний сул дорой бөгөөд тоогоор дайснаасаа 10-20 дахин олон болсон үед л зориг орж тулалдаанд ордог аж. Эртний Хятадын дайтах урлагийн багш Сүнз гэгч дайснаа ялах итгэлгүй бол бүү тулалд гэж сургасан аж. Үүнээс гадна Хятадын "нэг хүүхэд" бодлогоос болж хятад эрэгтэй хүүхдүүд эрх танхи өсөж хатуужилгүй болжээ. Одоо айлын ганц хүүхдүүдийн бүхэл бүтэн үе цэрэгт алба хааж байгаа бөгөөд тэд жинхэнэ тулалдааны талбарт зэвсгээ хаяж зугтахад бэлэн байгааг Африкт болсон нэгэн үйл явдал харуулсан аж. НҮБ-ын шугмаар Африкт энхийг сахиулж буй хятад цэргүүдийн хуран руу зэвсэг муутай таавчигтай дээрэмчид довтлоход хятад цэргүүд хамаг байдаг юмаа орхин санд мэнд зугтаж, дээрэмчдэд хуаран болон хүүхнүүдээ олзлуулж, дэлхий даяар гутамшиг болж байжээ.