Уг нь гааль гэдэг барааг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх явдалтай тэмцэх, гаалийн болон бусад татвар хураан авах, эдийн засгийн гадаад харилцааны төрийн зохицуулалтыг хэрэгжүүлэх төрийн тусгай бөгөөд чухал чиг үүргийн байгууллага юм. Гаальд ажиллагсдад мэргэжлийн байх шаардлага илүүтэй тавигддаг. Гэвч сүүлийн жилүүдэд зарим байгууллагад хийгдсэн “улс төрийн томилгоо”-нд гааль ч өртсөн. Тодруулбал, 2022 оны арванхоёрдугаар сарын 9-нд ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан, бригадын генерал Р.Отгонжаргалыг ГЕГ-ын даргаар томилсон.
Тухайн үед нүүрсний хулгайн дуулиан дэгдэж, энэ хулгайг нийгмээрээ үзэн ядсан сэтгэл зүйн дунд ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан, бригадын генералыг ГЕГ-ын даргаар томилчихсон байдаг.
Ингэснээр, ганцхан жилийн дотор ГЕГ-ын удирдах албан тушаал буюу чухал үүрэг, нөлөөтэй газар, хэлтсийн даргаар өмнө нь цагдаагийн байгууллагад удирдах алба хашиж байсан цагдаагийн хурандаа нараар дүүрсэн. Үндсэндээ, Р.Отгонжаргалыг ГЕГ-ын дарга болсноор цагдаагийнхан гааль руу “нүүсэн” байдаг. ГЕГ ингэж “цагдаа гаальчид”-тай болсон. Тэр дундаа, цагдаагийн байгууллагаас тэтгэвэртээ гарсан цагдаагийн хурандаа нар өнөөдөр ГЕГ-ыг мэдэлдээ авсан. Уг нь, төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагаас тэтгэвэртээ гарсан хүн дахиад төрийн тусгай чиг үүргийг байгууллагад ажиллах нь хуулиар хориотой байдаг. Гэсэн ч тэдэнд хууль үйлчлээгүй юм.
Ингэж Монгол төрийн албаны мерит зарчим гаальд лав алдагдсан. Гаалийн удирдах албан тушаалд өгсөж бус, тооноор орж тавигддаг болсон. Хамгийн гол нь, ингэлээ гээд гаалийн байгууллагын үндсэн үүрэг, гол ажил нь дээшилсэнгүй, дордсон.
Өнөө цаг үед гаалийн гол үүрэг нь төсөвт онцгой дэм болж, орлого төвлөрүүлдэг. Тус байгууллага зарим жилд улсын төсвийн орлогын 25 хувийг, импортын орлого өндөр байх үед төсвийн орлогын 30-аас дээш хувийг бүрдүүлдэг. 2023 оноос хойш энэ унасан. Энэ 2025 онд гаалийн байгууллага улсын төсөвт 7.87 их наяд төгрөг төвлөрүүлэх үүрэг авсан. Удахгүй, 20 гаруйхан хоногийн дараа 2026 он гарах гэж байна. Гэтэл гаалийн байгууллагын төсөвт төвлөрүүлсэн орлого төлөвлөснөөс 20 гаруй хувиар дутуу бүрджээ. Орлого нь төлөвлөсөнд хүрэх боломжгүй гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, Р.Отгонжаргал даргын ажлын үзүүлэлт нэг иймэрхүү байна. Дээрээс нь, “цагдаа гаальчид” маань гаалийн байгууллагад гарсан хэрэг түвэг, элдэв асуудлыг нуухдаа гаргууд болжээ. Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө Гашуунсухайт дахь Гаалийн газрын ажилтнууд бөөнөөрөө нэг машинд суун ажилдаа явж байгаад осолджээ. Ослын улмаас нэг ажилтан нас барж, 3-4 хүн хүнд гэмтэж нисдэг тэргээр Улаанбаатарт хүргэгдэж ирээд эмчлүүлж байна. Түүнээс гадна, хил дагуух нэгэн аймгийн Гаалийн газрын дарга нь ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн байгаа юм. Харин ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал тэр даргыг чимээгүйхэн ажлаас халаад асуудлыг намжаасан байна.
Мөн, хилийн боомтууд дээрх гаалийнхны үйл ажиллагааны талаар таагүй мэдээлэл тасрахаа больсон. “Дэлгэвэл дэвтэр дүүрнэ”гэдэг шиг дүүрэн баримт сэлттэй үйл явдлууд дуулддаг.
Энэ мэтчилэн Р.Отгонжаргал генералыг нүүрсний хулгайн дуулианаар ГЕГ-ын дарга болсноос хойш тус байгууллагын ажил өөдөлсөн үү, уруудсан уу. Ингэж асуух хангалттай хугацаа өнгөрчээ. Бүтэн гурван жил шүү дээ. Гэвч өөдөөс “…Нээрэн, “цагдаа гаальчид” ГЕГ-ыг юу болгоод байна вэ” гэж асуух хүн олон гарах даг.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Даваа - 12 сарын 29,
2025

Сэтгэгдэл11
Отгонжаргалыг дарга болсоноор гаалийн байгууллагад олон дэвшил гарсан шүү. гаальчдын нийгмийн асуудал, тархи толгойтой нь ажиллах, цахим шинэчлэл, гаалийн үйл ажиллагааны сурталчилгаа үнэхээр эерэг талаас нь хардаг хүнд маш их зүйл өөрчлөгдсөн энэ мэдээг бичсэн хүн ямар санаатай ингэж бичиж байгаа нь ойлгомжтой санагдлаа Гаалийн газар хорооны ямар байцаагч ажилтанаас асуусан энэ дэвшилийг хэлнэ дээ бэтгий харлуул зүгээр л өрсөлд
Цагдаа гэж балагтай улс байнаа??
Булайгаа чирч дуусдаггүй бузар новшнууд үхэж далдраасай.үхсэнии чн схйн ажилж бгаа.хараал идсэн хамсаатан новшоо
Гаалийн талаар ямар ч ойлголтгүй хүн байна лээ. Ер нь цагдаагийн нэг хэлтэс болгочихгүй юу даа.
Цагдаа байгаа газар болгон авилгал элдэв асуудал гарах юм аа атг г цагдаа бус тагнуулд байсан хүмүүсээр бүрдүүлэх хэрэгтэй
Зайлуул
цагдаа гаальчид, цагдаа иммигрэшн, цагдаа хүний эрхийн ажилтнууд гээд л явж өгнө дөө, зүгээр л тэр пунцаг гээд цагдаа гадаадын иргэн харьятад яалаа, тэр нэг өөрийгөө хутгалдаг нийслэлийн нийтийн тээврийн нөхөр хэн билээ цагдаа байсан г.м. энд тэндгүй балаг тарьсан байдаг. цагдаа дотро тангарагтаа үнэнч профессиональ хүмүүс зөндөө бий байх, харин нам дагасан цөөврүүд нь үргэлж очсон газраа завааруулж явдаг, яг бямбацогт очсон газраа ховдынхноор дүүргэдэг шиг
Отгонжаргал ер нь цагдаад байхын нэртэй авлигач байсан нөхөр. Данхын бөгсийг доооосон бүхэн дарга болдог байсан болохоор хар бузар энергитэй Данхын томилсон энэ хуурамч, арын хаалганы генерал монголыг сүйрүүлсэн. Данхын томилгоо бүхэн улс орныг сүйрүүлэгчид байсан.
Үтэр түргэн зайлуул,цагдаа гаальчдыг.
Dear Mongols: Archimedes said "Evrika" for reasons.He revealed fraud,corruption,bribery. Kleptocracy and cronyism will destroy your country. The wealth of the nation is stolen.The intellectual freedom is gone.Social justice is gone.What left is poor people in poisonous swamp. Have the courage.Demolish all corrupt institutions and destroy.Build the democracy and capitalism.Be confident. You are living in a time when reform and modernization are desperate. Sincerely Iron Leader the Great
Цагдаагийн байгууллагад гэрэл гэгээтэй, үзэл баримтлалтай, гал дөл шиг ган төмөр мэт нугарашгүй сэтгэл зүрхтэй залуус дийлэнх нь байдаг. Тэд чимээгүй хийсээр бүтээсээр даруухан элдэв хорн амбицгүй ар өврийн хаалга улс төрийн сонирхолгүй зүтгэж байдаг. Харин худал хуурмаг арга залиар ар өврийн хаалгаар дарга болж дээшилсэн тийм нэг үлбийсэн юмнуудын энд тэнд бие биеэ даган явсан газар болгон балагтай бусдад барцад болсоор байна. Төрийн томилгоо энэ мерит гэх байлай үнэлгээ чинь энэг даруу чадварлаг гоц залуу үеийг хамгийн ихээр саад болж байна. Доороос чадварлаг залуус дээшилж чадахгүй болохоор хамгийн болж бүтэхгүй хуурмаг мерит нөхөд бусдыг удирдаад төрийн тусгай байгууллагын чадвар сул дорой байдалд орж тэр ард түмний дунд нэр төрийг ийм болгож байна. Худал хуурмаг удирдлагуудын худал хуурмаг тайлан мэдээллийг төрийн эрх барих дээд байгууллага өндөрлөгүүд сонсож уншихаар төрийн бодлого нь бас л худал хуурмагаар гарах нь тодорхой. Учир гэвэл тэд Төрийн дээд удирдлагуутай уулздаг.