Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэмд шударга ёсыг тогтоож, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж байгаа билээ.
Энэ хүрээнд улсын төсөвт их хэмжээний хохирол учруулж, улсын хөрөнгийг хувьдаа завшсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон гаалийн байцаагчдыг Тагнуул, Цагдаагийн байгууллагаас илрүүлэн саатуулжээ.
Улаанбаатар хотын гааль, Замын-Үүдийн гаалийн улсын байцаагчид бусадтай үгсэн хуйвалдах замаар 100 гаруй аж ахуйн нэгжид олон удаагийн үйлдлээр гаалийн бүрдүүлэлтийг хуурамчаар үйлдэж, улсад их хэмжээний хохирол учруулсан нь илэрлээ.
Энэ гэмт хэрэгт 20 орчим хүн холбогдон шалгагдаж байна. Гаалийн байгууллага нь улсын төсөвт татвар хураамж хэлбэрээр орлого төвлөрүүлэх үүрэгтэй.
Гэтэл улсын төсөвт төвлөрөх ёстой байсан их хэмжээний татварын орлогыг бууруулж, хувьдаа завшсан бүлэг этгээдүүдийг Тагнуул, цагдаагийн байгууллагаас ийнхүү шалгаж эхлээд байна.
Даваа - 12 сарын 29,
2025

Сэтгэгдэл4
Зөв ! Бодон маань шиншлээд үнэрлээд гүйгээд олох хэрэгтэй ! Үүрэг чинь юм ! Илүү гүнзгий төнх! Муусайн ямаанууд улсын орлогоос зулгаахыг тэвчиж болохгүй !!!
Бодон хамаагүй шиншилж газар хадарч гүйж байж өөрөө араасаа засаадуулчих вийдээ. Бодон гахайг араас нь засааддаг анч ноход олон бий шүү
сандраад бухимдаад хэрэггуй тайван кофе уугаад хулээж одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатайгаар Монгол улсын баялагыг олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан даргаасаа асуугаад ядаргаатай муусайн ялаануудыг зоригтой зохицуулчихна.
Хүүрсүг , ляньхуа Данх нарын томилсон улс учир авлигалаа өгөөд зүгээр өнгөрнө