АТГ-аас Ашигт малтмал, газрын тосны газрын дарга асан Ш.Ганхуягийг 2.5 тэрбум төгрөгийн хахууль авсан хэргээр хойшлуулшгүйгээр хорин шалгаж байна.
Тодруулбал, Ш.Ганхуяг нь Ашигт малтмалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа “Минерал Эксплорейшн Фандинг” компанийн мэдэлд байсан "Олон овоот"-ын ашигт малтмалын найман тусгай зөвшөөрлийг “Алтжин” группийн Г.Алтан агсны том хүү Эдвард Сүрэнгийн хамаарал бүхий “Олон овоот гоулд” ХХК болон “Зөв зүг” ХХК-д хууль бусаар шилжүүлсэн байна.
Ингэхдээ тэрбээр Эдвард Сүрэн нараас 2.5 тэрбум орчим төгрөгийн хахууль авч, хахууль авсан байгаад энэ мөнгөөрөө барилга барьж байсан байна. “Алтжин” группийн Г.Алтан агсны хүү Эдвард Сүрэн, АМГТГ-ын дарга асан Ш.Ганхуяг нарыг саатуулан, шалгаж байна.
Ш.Ганхуяг нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар ажиллаж байсан Ц.Тувааны “Туваан” сангийн тэргүүнээр ажилладаг. Ц.Туваан сайдын үед АМГТГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм. Өөрөөр хэлбэл, дээрх хэрэгт ч УИХ-ын Ц.Туваан ч оролцсон байх магадлалтай байна.
Даваа - 12 сарын 29,
2025

Сэтгэгдэл5
Ээжийнхээ ясыг өндөлзүүлээд муу хүү байна.
Туваан юу ч хийхээс буцахгүй үл бүтэх этгээд!!!
Монгол улсад кофе уугаад авилга хээл хахуулиар л ажил ядаргаагуй алсын хараатай явна.
Тувааны удмыг мэднээ, улны л гаралтай улс ! Жаахан бололцоо гарвал идэх цуслахаас ер буц ахгүй л дээ, хөөрхий....
МАН ынхан хүнээс зээл авчихаад сэмхэн нухчихдаг заншилтай. Отгонбилэг, Петровисын Оюунгэрэл, Алтан нарыг МАНын зээл авсан дарга нар сэм нухсан байх маш өндөр магадлалтай.