Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаа 2023 оноос дахин “шинэ”-ээр эхэлж, нэлээд эрчтэй явж байсан.
“…Уг хэрэгт ял шийтгүүлээд байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн” гэх шийдвэрийг шүүх 2019 онд гаргаснаар ийм нөхцөл үүссэн.
Тэр ажлын хэсгийг тухайн үеийн ЭЦА-ны дарга Т.Сүхболд ахалж байв. Тэрээр удалгүй ЦЕГ-ын даргаар томилогдсон учир ажлын хэсгийг ахлах үүрэг ЭЦА-ны дараагийн даргад шилжсэн байна. Хамгийн гол нь тус ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд 1998 оны аравдугаар сарын 3-нд хэргийн газраас олдсон зарим эд зүйлд ДНХ-гийн шинжилгээ хийлгэж, түүнийхээ дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан юм.
Мөрдөн шалгах ажиллагаа нь өнгөрсөн 2024 онд нэлээд эрчимжиж, үр дүнд хүрч буй талаар мэдээлж байсан. Тиймээс ажлын хэсгээс өнгөрсөн хавар холбогдох албаны хүмүүст хэргийн явц, үр дүнгийн талаарх танилцуулгыг хийгээд байжээ.
Гэвч энэ долоо хоногийн эхээр тус ажлын хэсэгт голлох үүргийг гүйцэтгэж байсан ЭЦА-ны дарга Э.Сэргэлэнбаатар өргөдлөө өгч ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Мөн ажлын хэсгийн хэд хэдэн мөрдөгчийг өөрчилжээ. Түүнчлэн, үүнээс нэг сар орчмын өмнө Т.Сүхболдыг ЦЕГ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Эндээс “…С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөж байсан ажлын хэсгийг дахиад задлав уу” гэж харагдаж байна.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Даваа - 12 сарын 29,
2025

Сэтгэгдэл12
Үр дүн гаргахгүй байгаа биздээ тэгэж байгаад улстөржсөн шийдвэр бүү гараасай
Сонгууль төхөж байгаа хэрэг ...
Цагдаагийнхан Зоригийн хэргийг авлигал авах гол хэрэгслээ болгосон. Авлигалаа аваад зайлцгаадаг
Энэ хэргийг одоо хаа. Дөрвөн хагас зуун шалгаад юу болов. Улсын мөнгөөр хэдэн цагдаа тэжээв.
МАН АН-ыг улс төрөөс татан буулгасан цагт гэмт хэрэгтэн ялтангууд илэрнэ.
Zorig aluulsan hend ashigtai bsn ve.?Elbegdorj Batuul
Zorig aluulsan hend ashigtai bsn ve.?Elbegdorj Batuul
Өөрийгөө монголын №1 шударга хүн гэж хэлдэг завхай нь дэндсэн Хятадын тагнуул мэнгэт Ц.Нямдоржид маш их учир бий шүү. Содбилэг яагаад мэнгэтэд Эрдэнэтийн тойргоо бэлэглэв, яагаад үхэн хатан С.Зоригийг алсан захиалагчийг илрүүлэхгүй гэж зүтгэв, яагаад гэнэт хонь чоно шиг харьцаатай байсан Женкотойгоо маш сайн найз болоод улмаар Женкогийн дэмжлэгээр гэнэт ЗГХЭГ-ын дарга болов??? Энэ бүгдийн ард олон сая ам.долларын учир шалтгаан байгаа, мөн мэнгэт өөрийн нууц амраг Алтжин авгайн алыг долоож явсан гэж гэж сошиалаар хүмүүс шуугиж байсан даа.
Балай шахуу юм элиирээд байгаарай
Монгол улс ер нь хуурамч тоглоомын улс болчихож дээ.
Элдэв балай буриад хулгайч, шинжааны луухануудыг төрд гаргаж болохгүй.
Л