Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч зарлиг гарган, Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан итали, монгол иргэдийг төрийн одон, медалиар шагналаа.
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
Итали Улсын Триёсте хот дахь Монгол Улсын Өргөмжит консул асан Алдо Коллеони
“НАЙРАМДАЛ” МЕДАЛИАР:
Италийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Италийн Парламент дахь Итали-Монголын Парламентын найрамдлын бүлгийн дарга Никола Карэ,
Милан хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Паоло Бонетти,
Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Алессандра Скиаво,
Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Гадаад сурталчилгааны газрын захирал Алессандро дэ Пэдис,
Урлагийн бүтээл сэргээн засварлагч Паскуали Чинзиа,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
“Монгол-Италийн нийгэмлэг”-ийн гүйцэтгэх захирал Лхагважавын Нямаа,
Милан хот дахь Монгол Улсын Өргөмжит консул асан Цэвэгдоржийн Гантуяа нарыг шагналаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэж байгаа эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Мөн хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 55 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүллээ.
Мягмар - 02 сарын 10,
2026
Сэтгэгдэл5
Гадаад дотоодгүй төмөр тараах юм аа . Үүний оронд Монголоо дэлхийд таниулсан хөдөлмөрийн хүндэт медаль ч байхгүй 60 хүрч буй улсын шигшээд залуу насаа зориулсан боксын олон тамирчид байгаа тэдэнд өгөөч
Хар хэл амтай дандаа харааж зүхэж доромжилж байдаг ийм хүмүүсийг газар дэлхий яаж дааж байдаг юм бол доо. Дандаа зааж зурахыг хүснэ. Өөрөө өмд нь цоорхой нэг хулгайч л байж таараа. Хамгийн өөдгүй юмнууд л ингэж бичиж таашаал авдаг юм.
Итал ч сайхан улсдаа!Цагтаа хондлон Гулд явсандаа.Адрматмкийн тжнгэсийн эргийн хотуудаар их явж сайхан амардаг байлаа.Жаатай газар
Адриатик
Итал гоймон