Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр Ром хотноо хүрэлцэн ирлээ.
“Фиучимино” олон улсын нисэх онгоцны буудалд тус улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Итали-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Никола Карэ, Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Дипломат ёслолын газрын захирал Бруно Паскуино, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррэта, Гэгээн Ширээт Улсын Төрийн нарийн бичгийн дарга нарын газрын Ёслолын хэлтсийн дэд дарга Бруно Бастос Линс, монголын талаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Нарантунгалаг, Гэгээн Ширээт Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Гэрэлмаа нар угтан авлаа.
Энэ айлчлал Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болж байна. Ромын эзэнт гүрнээс улбаатай Бүгд Найрамдах Итали Улс 1861 онд хаант засаглалтай нэгдсэн улсаа байгуулсан түүхтэй.
1946 онд бүх нийтийн санал асуулгаар Бүгд Найрамдах засаглал сонгосон нь өнөөгийн “Их-7”-ийн бүлгийн гишүүн, улс төр, эдийн засгийн нөлөө бүхий улс болох үндэс суурь болжээ.
Австри, Франц, Гэгээн Ширээт Улс, Сан Марино, Словени, Швейцар зэрэг улстай хиллэдэг. НАТО, Европын Холбооны Улсын голлох гишүүн орны нэг. 59 сая хүн амтай. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 2.2 их наяд ам.доллар.
Эдийн засгийн голлох салбар нь үйлчилгээ /65 хувь/, аж үйлдвэр /23 хувь/, хөдөө аж ахуй /2 хувь/. 623 тэрбум еврогийн үнэ бүхий үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, даавуу, металл хийц, эмийн бүтээгдэхүүн голлон гаргаж, гадаадаас 568 тэрбум еврогийн үнэ бүхий газрын тос, байгалийн хий, тээврийн хэрэгсэл, металл эдлэл, хүнс, тоног төхөөрөмж авдаг. Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь 452 сая евро. Нүүрс, мөнгөн ус, цайр, гантиг, хайлуур жонш, байгалийн хий, загасны арвин нөөцтэй. Италиас монголчуудын сайн мэдэх Марко Поло, Христофер Колумб, Леонардо Да Винчи, Галилей, Микеланжело, Лучиано Павороти зэрэг алдартан төрөн гарчээ.
Даваа - 12 сарын 01,
2025





Сэтгэгдэл5
Италид төрөлт буураад хүн ам нь хөгшрөөд инфляцын өсөлт бараа бүтээгдэхүүний өсөлт орон сууцны өсөлт, түрээсийн өсөлт, ажлын байрны өрсөлдөөн, цалин бага зэрэг шалтгаануудаас болж европын залуучууд хүнтэй гэрлэхээ хойшлуулах, эсвэл нэгээс илүү хүүхэд төрүүлэх бодолгүй байна.
Ингэж хаана хаанаа төвөг удаж явах хэрэг байнуу, Хүрэлсүхээ! Чехийн улсын ерөнхийлөгч амралтаа өнгөрөөж явна гээд авгайтайгаа хамт үүргэвч үүрцэн супермаркет дотор олон хүн дунд очёрт зогсож байнлээшт Германд. Хэн л чамайг тоож чад хийлгэв гэж гадаадад
Ингэж хаана хаанаа төвөг удаж явах хэрэг байнуу, Хүрэлсүхээ! Чехийн улсын ерөнхийлөгч амралтаа өнгөрөөж явна гээд авгайтайгаа хамт үүргэвч үүрцэн супермаркет дотор олон хүн дунд очёрт зогсож байнлээшт Германд. Хэн л чамайг тоож чад хийлгэв гэж гадаадад
Ailchlal nertei ur dun muutai iim ymand abgaigaa daguulchaad tatbar tulugchdin mungig salhind hisgehee bolichee
Ailchlal nertei ur dun muutai iim ymand abgaigaa daguulchaad tatbar tulugchdin mungig salhind hisgehee bolichee