НЬЮ-ЙОРК, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /Kyodo/. Тайваньд үүсэж болзошгүй нөхцөл байдлын талаар хэлсэн үгээ буцаахыг Японы Ерөнхий сайд Такаичи Санаэгээс хүссэн Хятадын хүсэлтийг няцаах асуудлаар Япон Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Ямазаки Казүюки даваа гарагт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришт захидал илгээжээ.
Я.Казүюки захидалдаа Японы үндсэн бодлого нь зөвхөн батлан хамгаалах чиглэлтэй стратеги гэдгийг онцолсон байна. Улмаар тэрбээр зэвсэгт мөргөлдөөн гараагүй ч гэсэн Япон өөрийгөө хамгаалах эрхээ эдэлнэ гэх санааг илэрхийлсэн Хятадын мэдэгдлийг буруу хэмээн үзжээ.
Я.Казүюки мөн Тайванийн талаарх улс орных нь байр суурь 1972 онд хоёр улс дипломат харилцаагаа хэвийн болгосон Япон-Хятадын хамтарсан мэдэгдлийг гаргаснаас хойш өөрчлөгдөөгүй гэдгийг хэлээд, Тайванийн асуудлыг яриа хэлэлцээний замаар энх тайвнаар шийдвэрлэнэ гэж Токио найдаж байгааг нэмж хэлсэн байна. Хятадын тал далайн гаралтай бүтээгдэхүүний худалдаа зэргээр Японтой харилцах ард түмэн болон эдийн засгийн харилцаагаа царцааж байгааг тэрбээр дурдаад, Япон улс энэ асуудлыг яриа хэлэлцээний замаар тайван байдлаар шийдвэрлэх болно гэж мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт НҮБ-д суугаа Хятадын Байнгын төлөөлөгч Фу Конг А.Гутерришт илгээсэн захидалдаа Т.Санаэгийн хэлсэн үг нь “Тайванийн асуудалд цэргийн хүчээр оролцох хүсэл эрмэлзлээ Япон улс анх удаа илэрхийлсэн тохиолдол болсон” гэж мэдэгдсэнийг төрийн мэдлийн “Xinhua” агентлаг уламжилсан байна.
Энэ сарын 7-нд парламентын хуралдааны үеэр Т.Санаэгийн хэлсэн үгийг Бээжин хатуу шүүмжилснээс хойш Япон, Хятад улсуудын хооронд дипломат маргаан үүсээд байгаа юм. Т.Санаэ Тайвань руу цэргийн хүчээр дайрвал Японы хувьд “үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн нөхцөл байдал үүсэж болзошгүй” гэж хэлжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 11 сарын 25,
2025

Сэтгэгдэл5
Хятад улс дайныг санхүүжүүлж дайны гэмт хэрэгтэн улсыг дэмжсэнээрээ давж болохгүй шугамыг давж Оросыг тууштай дэмжнэ гэж Си жин пин өвгөн хэлснээрээ дэлхийтэй дайн зарласан. Одоо та нарт өгөх ёстой хариуг чинь хүртээх нь зүйд нийцнэ.
Эмэгтэй хүн богино ухаантай гэж. Хаа байсан Тайваний асуудал Японд ямар хамаа байнаа
Хаа байсан Украины асуудал Америкт европт ямар хамаа байнаа.
Хятадууд одоо японы дотоод хэрэгт оролцохоо болимоор юм. Японы ЕС улсынхаа аюулгүй байдалдаа санаа тавих нь зүй ёсны, тэр тусмаа Ерөнхий сайд хүний хувьд заавал баримтлах ёстой зайлшгүй үүрэг нь. Хятад Тайваньтайгаа эвээр учраа олж чадахгүй, эзлэн түрэмгийлэх оролдлого хийвэл хүссэн хүсээгүй бүс нутгийн том дайн, хямрал болж, бүс нутгийн бусад улсууд татагдан орно. Энэ бол маш тодорхой зүйл. Хятадын заналхийлэл улам бүр ширүүсэж байгаа энэ үед үүнд япончуудаас гадна ойр орчмын бусад улсууд ч бэлдэх л хэрэгтэй. Хятадууд сүүлийн 80 жил маш их харгислал үйлдсэн. Одоо бүс нутагт харгислал үйлдэхийг харин хэрхэвч зөвшөөрч болохгүй. Японы шинэ ерөнхий сайд сайн байна. Бүс нутгийн хүчний тэнцвэрийг барьснаар, энх тайван, тогтвортой байдлыг хадгалж чадна. Энэ бол Япон улсын үүрэг
Хятадыг буулгаж авсан дээр арай л аймшигтай улс гэдгийг нь зах зухаас нь яваад байгаа хүний эд эрхтний наймаа хүүхдийн хулгай хар тамхи мансууруулах бодис нтр гээл хамаг муу муухай болгон хятдад байна дарж байсан нь дээр.