sonin.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит /2025.11.24/ хурлаараа хоёр асуудлыг хэлэлцлээ.


1.Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хийсэн дүн шинжилгээний танилцуулга мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлах зөвлөх М.Чимэддорж гишүүдэд танилцууллаа.


2. Улсын хэмжээнд татварын орлогын гүйцэтгэл, татварын өртэй аж ахуйн нэгжүүдтэй холбоотой Татварын Ерөнхий газрын бэлтгэсэн мэдээллийг сонслоо. Улсын төсөвт төвлөрөх ёстой 6.5 ихнаядын өр байгаа бөгөөд үүнээс 74.389 компани 6.2 ихнаядын өртэй байгаа талаар мэдээлэл өгөв.


Танилцуулгын үеэр гишүүд татварын орлого графикийн дагуу явж байгаа эсэх талаар, ТӨК-уудын татвар төлөлт ямар хувь хэмжээг эзэлдэг тухай асуулаа.


Мөн татварын системийг шинэчилж татварын хэмжээг багасгах, татвар төлөгчдийн нуруун дээр ирж байгаа ачааллыг бууруулах тал дээр бодлогын томоохон өөрчлөлт хийх шаардлагатай байгааг, татварын байгууллага татварын өр барагдуулах газар болчихоод байгааг өөрчлөх, үндэстэн дамнасан компаниудын татварын зохицуулалт хийх шаардлагатай байгааг сануулав.


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс төрөөс явуулсан буруу бодлогын үр дүнгээр хөдөлмөрийн насны дөрвөн хүний нэг нь татварын өрөнд орсон.


Үйл ажиллагаа явуулж буй компаниудын 50 хувь нь татварын дарамтад орсон байгааг тодотгоод Ардчилсан намын бүлэг төр яаж их татвар авах вэ гэхээс илүү аж ахуйн нэгж, иргэдийн татварын өр, дарамтыг хэрхэн бууруулах вэ гэдэг дээр илүү төвлөрч ажиллахаа мэдэгдлээ.


нэг буюу түүнээс олон хүн ба бичвэр нарын зураг байж магад