УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өчигдөр УИХ дахь АН-ын бүлгийн хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Энэ үеэрээ: "МАН-ын шинээр сонгогдсон дарга Н.Учрал ярьж байгаа шигээ намдаа өөрчлөлт авч ирж чадах болов уу? " гэсэн манай сэтгүүлчийн асуултад тэрээр: "Авч ирээсэй гэж найдаж байна. Адилхан залуу хүний хувьд, бид нас чацуу.
Хэдийгээр нас чацуу ч Н.Учрал бол улстөрд идэвхтэй оролцоод 10 гаруй жил, УИХ-ын гишүүнээр 3 дахь удаагаа сонгогдож байгаа хүний хувьд миний хажууд улстөрийн туршлага арвин байна. Манай үеийнхэнд байдаг нэг давуу тал бол өсөхийн өлөнгүй санагддаг.
Өөр дээрээ овойж оцойлгоод байдаггүй онцлогтой. Тийм шинж чанар нийтлэг ажиглагддаг. Харж л байя. Айлын намын дарга шүү дээ. Улстөрч хүний соёлын хувьд би баяр хүргэсэн. Улстөрийн хувьд бид өрсөлдөх нь байна. Гэхдээ нийтлэг ашиг сонирхол, нэгдмэл үнэт зүйлээрээ хоорондоо зодолдож болохгүй шүү гэдэг байр суурьтай байдаг. " гэж хариулсан юм.
М.Чойжал
Мягмар - 11 сарын 18,
2025

Сэтгэгдэл6
Учрал энэ хоёр хэдэн оных вэ
нэгдмэл үнэт зүйл нь юу вэ
Монголын тугийг урж байсан гөлөг Монголын дайсан гэдгээ батлан харуулсан.
Хуцаж бол сайн сурчээ чи. Өсөхийн өлөн та хэдээс харин сайн харагддаг юм. Хуцахдаа хэрхэн хуцахаа мэдэж бай гөлөг гэхэд гоёдохоор дурак бэ
Картын бараатай эвгүй үе байсан даа
Энэ эргүү хурга шиг нөхөр ТЭЖЭЭВЭР гэдгээ зарлаж байна . Ясли - цэцэрлэг ч үгүй КАРТын үед өлсгөлөн насаа өнгөрөөсөн нөхөд яагаад " өсөхийн өлөн " - г үзээгүй байх юм ... ??? Учрал ч яахав аав нь хулгайгаар хөл дээрээ босчихсон үе гэе ...