Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал үргэлжилж байна. Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралыг Монгол Ардын Намын даргад нэр дэвшүүлж буйгаа зарлалаа.
Монгол Ардын Намын даргад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал Их хурлын төлөөлөгчдөд хандан “Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ” сэдэвт улс төрийн илтгэлээ танилцуулав.
Илтгэлийнхээ эхэнд “Арван зургаан жилийн өмнө Баянзүрх дүүргийн намын анхан шатны байгууллагаас ажил амьдралын гараагаа эхэлсэн Ням-Осорын Учрал би энэ танхимд олон арваараа суугаа намын анхан шатны байгууллагын төлөөлөл, журмын нөхөд та бүхэндээ мэндчилж байна.
Би тантай адил анхан шатанд гишүүдтэйгээ зовлон жаргалаа хуваалцаж, амьдралын бодит үнэнийг танин мэдэж, ажиллаж эхэлснээрээ бахархаж явдаг.
Би, та, бид бүхэн цахилгаан шатанд суугаагүй, шат шатаар ахиж, шалгарч манлайлахын төлөө зүтгэсэн Ардын намын олон мянган гишүүдийн нэгээхэн хэсэг” хэмээн өөрийгөө тодорхойлов.
Монгол Ардын Намын даргад нэр дэвшигч Н.Учрал “Авлига, ашиг сонирхлын гэмт хэргүүд намын нэр хүндийг унагааж, ард түмний итгэлийг хөсөрдүүлж, сэтгэлийг цөхрүүлж Ардын нам ард түмний дэмжлэгээс алсарч байна.
Монгол Ардын намын оршин тогтнохуйн, эх орон, ард түмэндээ зүтгэхүйн баталгаа нь ард түмний итгэл найдвар.
Намаа шинэчлэхгүйгээр ард түмний итгэлийг хүлээж чадахгүй.
Энэ удаагийн ээлжит Их хурал бол эрх мэдлийн төлөө бус, харин алдарч буй итгэлийг эргүүлэн авах намын журмын нөхдийн ээлжит улс төрийн дээд зөвшилцөл байх болно.
Монгол ардын нам ардынхаа итгэл дээр тогтсон ёс зүйн өндөрлөг дээрээ байх ёстой. Ард түмэн шударга ёсыг нэхэж байна. Шударга ёс биднээс эхлэх ёстой. Та бид энэ Их хурлаараа монгол төрийн нэр хүнд, ард түмний итгэл, ууган намын үнэт зүйлсийг сэргээх Шинэ цагийг эхлүүлэх учиртай” гэснээр илтгэлээ өндөрлүүлсэн юм.
Төгсгөлд нь “Та бүхэн надад бүтэн итгэж, бүрэн хариуцлага үүрүүлбэл хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ эзэн нь байж улс эх орныхоо нэгдмэл үнэт зүйл, нийтлэг эрх ашгийн төлөө цуцалтгүй зүтгэх болно.
Өнөөдөр бид үүнийг баталгаажуулж, 31 дүгээр Их хурлаараа итгэлцлийн шинэ гэрээ байгуулж байна. Итгэлцэл бол хариуцлага. Хариуцлага бол эрх үүргийн нэгдэл. Эрхээ эдэлж үүргээ хүлээдэг хариуцлагатай, ёс зүйтэй гишүүдийн итгэл, дэмжлэг, үзэл санаа, үнэт зүйл дор Монгол Ардын Нам ард түмэндээ дахин эргэн ирэх болно” хэмээн цохон тэмдэглэлээ.
Бямба - 11 сарын 15,
2025

Сэтгэгдэл13
МАН АН хоёр хэзээ ч шинэчлэгдэхгүй. Энэ хоёр намыг 2028 онд төрөөс зайлуулцгаая.
АН-аас МАН-д урвсан Лхагважав гэгч нам хооронд “биеэ үнэлж явдаг” нүд нь аягндаа эргэлдсэн шаршувуу л биш шүү. Нам дамнасан урвагчаар л дутаж гэнэ.
Өөрийн толгойгүй пацан. Хүрэлсүх аав нь л бүхнийг шийднэ
Тэнгэр хилэгнүүлсэн Нямосорын Учрал үхэх нь тодорхой. Урьд нь байгалийн сайхан цэнхэрийн рашаанд орж яваад үхэх шахсан хүн болох Н. Учралыг одоо намын дарга болгох аваас ахин тэнгэр хилэгнэж, удахгүй Учралд эрүүл мэндийн асуудал үүсэж намыг дампууруулна. Учрал удахгүй үхнэ шүү, Монголын тэнгэр хилэгнэж байгааг мэдтүгэй. Үхэх шахсан болон үхэх шалтгаан нь тэнгэрийн хилэн болно. Занданшатар гэж хүн ард түмний хилэнг дарж чадахгүй. Занданшатар бол 2024 оны сонгуулийн үр дүнгээс хаашаач зайлахгүй, төрөөс хөөгдсөн хүн Занданшатар мөн. Ингэж Монголын тэнгэрийг хилэгнүүлж үл болно.
Одоо бэлтгэрүүнд идэх юм бна
Хуучны гар хөл намаа шинэчилж чадахгү
Буриад Түгжил социализм шиг Монголчуудад заагаад байгаарай.
Данх МАН ынхныгаа дулаан оронд буюу Хятад улс руугаа аваачих талаар хурал дээрээ ярьсан байна.
Занданшатартай ард түмэн тооцоо бодож төрөөс зайлуулсан байхад нүүрсний хулгайч Оджаргалын дэмжлэгээр ахиад ерөнхий сайд хийлгэж байгаа нь маш буруу бөгөөд нэн хурдан сайдаас нь буулгаж гудамжинд нь гаргаарай.
МАН гэдэг алуурчин хулгайч дээрэмчин хужаагийн эрлийзүүдийн мафийн бүлэглэл сөнөтүгэй..
Ардчилсан нэртэй социалист сэтгэхуйтэй Монголын тер хэзээ ч еедлехгуй.
Польшоос ялзрсн ногоо оруулж дамлдаг урбанек Лхагважав мэт шударга дүр эсгэж бгаад хулгай хийдэг. 2 хүүхдээ БЗС-н зуугаад мянган доллраар гадаадд сургаад зээлээ төлөөгүй ллар шдээ.
АН-аас МАН-д урвсан Лхагважав гэгч нам хооронд “биеэ үнэлж явдаг” нүд нь аягндаа эргэлдсэн шаршувуу л биш шүү. Нам дамнасан урвагчаар л дутаж гэнэ.