Цахим орчинд “Nasan Bro” гэх хаягаас үл таних хүмүүст эд зүйлсээ дээрэмдүүлсэн талаарх мэдээлэл нийтлэгдсэн. Уг мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад "I pad air 4, I Phone 16 promax загварын гар утас зарна” гэх зарын дагуу ирсэн 26-28 насны бүлэг 5 этгээд иргэн 20 настай “Б”-г автомашинд суулган хутга тулган дээрэмдсэн байж болзошгүй нь тогтоогдсон.
Дээрх этгээдүүдийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах дэн буудлаас олж тогтоон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.
Шалгалтаар сэжигтэй этгээдүүд нь энэ оны 09, 10 дугаар сард Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохйархан дүүргүүдийн нутаг дэвсгэрт 4 удаагийн үйлдлээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
                        Мягмар - 11 сарын 04,
                        2025
                                
Сэтгэгдэл2
Dear the victims of all kind of crime: As the results of kleptocracy and cronyism all kinds of criminal activity poisoning the blood of every single community. Laws and order.Rule of laws. Destroy the toxic swamp. Law enforcement officers be brave never give up fight against crime. Sincerely Iron Leader The Great
Хохирогчийн зургийг биш хулгайчдын зургийг тавиач