![sonin.mn](/storage/news_images/17066656981706507537423237394_952439493334759_1618867977069322641_n.jpg)
Эрдэм ном, эдийн засгаараа баян хүчирхэг байхыг хүсэгч Монголчууд аа,
"Мөнх тэнгэрийн хүчин дор эвийг хичээж, хүчийг нэгтгэвээс бүтэхгүй зүйл гэж үгүй” хэмээх өвөг дээдсийн хэлсэн үгийг сэргээн санаж, Номт овогт Нямтайширын Номтойбаяр миний бие "Үндэсний эвсэл”-ийн тэргүүнээр сонгогдсоны хувьд үүрэг, хариуцлагаа хичээнгүйлэн гүйцэтгэхдээ баримтлах итгэл үнэмшил, үзэл бодлоо Та бүхэнтэй хуваалцъя. Би Монгол хэмээх нэрийг “эвсэх хүч” гэсэн утга агуулдаг байгаасай гэж хүсдэг. Монголчууд бид “эвсэх хүч”-тэй байхдаа гарал үүсэл, газар нутаг, шашин шүтлэг, зөрчил тэмцлээс ангид их гүрэн байгуулж, нэг хууль цаазын дор, амар амгалан нэгэн айл болгон төвшитгөх агуу их манлайллыг бүтээж байсан түүхтэй. Харамсалтай нь, өнөөдрийн Монгол манлайлах байтугай өрөөлд дээрэлхүүлж, хойш урагш хяламхийн хардаг, гаднаа хямралтай, дотроо айдастай болжээ. Монголчууд бидний санаа, хараа хоёр өнгөрснийг тойрон эргэж, “Бид цагтаа ялагдашгүй хүчирхэг байсан. Гэтэл өнөөдөр...” хэмээн санаа алдахаас цаашгүй болжээ. Монгол Улс өдрөөс өдөрт уруудан доройтож, Монголчууд маань гутрал, бухимдалдаа гандаж, ирээдүйдээ итгэл алдран цөхрөх боллоо. Үүний учир шалтгаан нь ердөө шунал л юм. Үе үеийн улс төрд бие биенээ үл тэвчиж, эрх мэдэл, албан тушаал, отго жинсний төлөөх талцал тэмцэл, атгаг санаа, атаа жөтөө, авлига хээл хахууль гээд улс төр шуналд идэгдэж улмаар улс төр нь утга зорилго, эрх ашгийн эрэмбэ, удирдах чадамжаа алдаж гажуудсанд оршино.
Би ч мөн элэг нэгт Монголчуудынхаа адил улс төр нь эн тэргүүнд эх орныхоо язгуур эрх ашгийг эрэмбэлдэг, эвийг сахидаг, иргэдээ хамгаалдаг, өмнөх ажил, асуудалдаа өөриймсөг, эрч хүчтэй, чадварлаг, шинжлэх ухаанчаар ханддаг, нийгэм нь айдасгүй, амар амгалангаар дүүрэн хүчирхэг Монголоо сэргээн цогцлоохыг хүсэж байна. Тиймийн тулд бид хүсэл зориг нэгт Монголчуудаа төлөөлж, цөхөрч ядарсныг өмөөрөн хамгаалж, дуугарч чадахгүйн өмнөөс дуугарч, тэмцэж чадахгүйн өмнөөс тэмцэж, улс төрийн намуудын чадахгүйг чадна хэмээн итгэл төгсрөн, зориг шулуудан Үндэсний ардчилсан үзлийн дор улс төрийн намуудын нэгдэл бүхий “Үндэсний эвсэл”-ийг үүсгэн байгуулж байна. Монголчууд бид зуун жилийн тэртээ коммунист Оросын нөлөөнд орж, тэдний тулгасан бичиг үсэг, үндсэн хууль, төрийн засаглал, эдийн засгийн тогтолцоог хүлээн авч хэрэгжүүлсэн нь түүхэн үнэн билээ. Энэ бүгдийг сөрөн зогссон Солийн Данзан лугаа Үндэсний ардчилсан үзэлтэй Монгол хүн бүрийг коммунистууд мянга мянгаар нь хоморголон хорьсон, цөлсөн, цаазалсан. Үүний улмаас Монголчууд айдсаар өвчилж, эх орноо харьд дагаар оруулах тунхаг бичиг өргөн барих гэж хоёронтой оролдсон удирдагч хүртэл байсан.
Гэсэн хэдий ч 1990 онд тухайн үеийн Монголын коммунист удирдагчид эв эеийг эрхэмлэхийг удирдлага болгон ардчилал эрх чөлөөг хүсэгч залуучуудтайгаа ойлголцож, бүгд нэгдээд харийн нөлөөнөөс Монголоо чөлөөлж чадсан. Коммунист дэглэм унаж, яах учраа мэдэхгүй, ядуу зүдүү ч гэсэн Монгол хүний язгуур сэтгэлгээнд хадгалагдаж байсан “капиталист” ухаанаар ганзагын наймааны гараанаас зах зээлийн эдийн засгийн замналаа эхэлсэн. Олон ургалч улс төрийн үзэл нэвтэрч, улс төрд бодлогын өрсөлдөөн, мэтгэлцээний зөв зарчмын эхлэл мөн тавигдсан. Харамсалтай нь, Монголчууд биднийг ардчилал бүтээх замналд, өмнөх нийгмийн коммунизмын ужгирсан үлдэгдэл, өнөө цагийн шуналтан нь улстөрч болж, төрд шургалсан нь бул хар чулуу болсноор ардчилал эрүүлээр бойжиж чадсангүй. Эдийн засаг маань зах зээлийн замаар тууштай замнасангүй. Төр нь бизнесээс савраа татсангүй. Улс төрийн эрх мэдэл улсаа хөгжүүлэх биш, улс төрчдийн хөлжих хэрэгсэл болж завхрав. Өрсөлдөөн нь өс хонзогнол, мэтгэлцээн нь мөнхийн хэрүүл болов. Хүн ба нийгмийн хөгжил түгжрэлд оров. Өнөөдрийн улс төрийн энэ завхрал Монголын Ардчилал, Эдийн засаг, Нийгмийг яаж хордуулж байгааг харъя.
АРДЧИЛАЛ
Ардчилал бол иргэдийн гарт засаглах эрх байх, эрх мэдэл нэг талд төвлөрөхөөс хамгаалж, хууль тэгш үйлчилж, нийгэмд шударга ёс тогтож, хүний эрх хангагдаж, хөгжлийн суурь тавигддаг зүй тогтолтой. Энэ зүй ёсны тогтлоороо бол Монголд ардчилал байхгүй. Эрх мэдэл иргэдэд биш улс төрийн намын удирдах бүлэглэлд төвлөрсөн. Монголд хууль хүний царай хардаг. Төр төмөр нүүрээ үзүүлдэг “Ул”-ны тодотголтой доод нэгэн давхаргатай, төрийн нэрээр дургидаг “Улстөр”-ийн гэгдэх дээд нэгэн давхаргатай. Хүний эрх ч үйлчлэлийн хувьд царай харж, эрх бүхий даргад хайр, эрхгүй иргэдэд бол зайл гэдэг. Шударга ёс гэх үнэтэй үгийг улстөрчид утгыг нь алдагдтал хэрэглэсэн. Иргэдийн хувьд ч энэ үгийн бодит хэрэгжилтийг хүлээсээр горьдлого тасарч, үгийн утга нь хямдарсан.
ЭДИЙН ЗАСАГ
Монголд өнөөдөр эдийн засаг ба нийгмийг холбосон эргэлт бүхий хөгжлийн цогц бодлого байхгүй, загварчлал байхгүй. Монголын эдийн засаг нэг талаасаа коммунист ч юм шиг, нөгөө талаасаа Капиталист ч юм шиг, эсвэл эдийн засгийн тодорхой систем ердөөсөө ч байхгүй юм шиг. Улс төрийн нам ба төрийн мэдэлд төсөв зарцуулах эрх, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, төрийн албаны томилгооны “далд эрх” байдаг учраас төсвөөс саах, төрийн өмчийг самрах, төрийн албыг зарах гээд улс төр нь өөрөө нэгэн төрлийн ашигтай бизнес болтлоо хөгжсөн. Улсын төсвийг “улстөрчдийг тэтгэх сан" гэж хэлэхэд хол зөрөхгүй. Улс төрийн намын гишүүдийн тоо нэмэгдэхийн хэрээр төрийн алба дарга нараар данхайж, бүрдсэн төсвийн дийлэнх нь тэднийг тэжээхэд зарцуулагддаг.
Улс төрчид төсвөө саагаад, төрийн өмчийг самраад, төрийн албыг зараад ч ханадаггүй. Тэд өөрсдийн зохиосон элдэв хууль, журмаар халхалсан дарамт бүхий тусгай зөвшөөрөл, гарын үсэг гэх мэт үйлдэл, эс үйлдлээр хувийн хэвшлийг улс төрд “танил тал тохой татах”, улстөрчдийн нөмөр нөөлгөнд ивээгдэх, тэднийг авлигадах нөхцөлийг бүрдүүлдэг. Харин улстөрчид эдгээр муу бүхний шалтгааныг өөрсдөөсөө холдуулж, хувийн хэвшлийг “мөлжигч, шуналтан, дайсан” болгон олны өмнө цоллодог. Үүнд итгэх нь ч олон байдаг. Зөв зүй тогтлоороо бол улстөрчид, хувийн хэвшлийнхэн эдийн засгаа хүчирхэгжүүлэхийн төлөө эмээлийн хоёр бүүрэг лугаа хамтрагчид байх ёстой. Гэтэл үгүй. Улс орноо хөгжүүлэх эдийн засгийн бодлогын хувьд ч улстөрчид мэдлэгийн түвшингээрээ хувийн хэвшлээсээ хол хоцрогдсон. Харамсалтай нь, улстөрчид үүнийгээ мэддэг ч үгүй бөгөөд хувийн хэвшлийн үгийг ойшоож сонсдог ч үгүй.
Мөн залуучууд л залхуу, олигтой сурахгүй, хөдөлмөрлөхгүй байгаа учраас улс орны эдийн засаг хөгжихгүй байгаа мэт ярьдаг болсон. Бодит байдал дээрээ залуучууд эрсдэлтэй, аюулт нийгмийн эрсдэгч, чанаргүй боловсролын системийн хохирогч болж, хөдөлмөр нь үнэлэгддэггүй хөлсний боол байхыг хүсэхгүй байгаа учраас л гадагшаа зугтааж байна.
Үр дагаварт нь хувийн хэвшлийн хөдөлмөрөөр бүрддэг төсөв,улстөрчдийн гараар дамжихдаа аж үйлдвэрлэлийг дэмжих дэд бүтэц, нийгмийн салбарын хөрөнгө оруулалт гэхчлэн эдийн засгаа эргээд тэлэх тогтолцоо алдагддаг. Улстөрчдийн хулгайгаас үүдэлтэй эдийн засаг, нийгэм рүү чиглэсэн хөрөнгө оруулалтын дутагдал улсаа барьцаалсан гадаадын зээлээр нөхөгддөг. Тэр зээл нь зорилтод ёсоор ч зарцуулагддаггүй, хулгайн замаар ордгийг бид бүгд мэднэ. Өртэй хүн өлмий дор гэгчээр барьцаалагдсан Монгол “Хэний өлмий дор, хэзээ орох вэ” гэдэг асуулт, хариултаа нэхэх нь цаг хугацааны л асуудал. Мөн Монголд улс төрийн нам тойрсон хэмжиж үл барах далд эдийн засаг бий болсон. Үр дагаварт нь хувийн хэвшлийн тэлэлт удааширч, төгрөгийн ханш суларч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь хувийн хэвшлийнхэн, цалин, тэтгэврийн орлоготой иргэдэд хүнд цохилт болдог.
НИЙГМИЙН БОДЛОГО
Улстөр, эдийн засаг дахь хулгайгаас болж иргэдийн боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн чадавх болон амьдралын чанар доройтсон. Хүнийг төрийн бодлогын төвд байлгана гэсэн лоозон нь байгаа болохоос, бодлого нь манай төрд байхгүй. Өнөөдөр чадварлаг багш болон төгсөгч бэлтгэх боловсролын тогтолцоо зах зээлийн зарчмаас хол хоцорч, нийгэм бүхэлдээ хохирогчид болсон. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр алдагдаж, дипломтой залуучууд ажилгүйчүүдийн дийлэнх хувийг эзэлж байхад, хувийн хэвшил чадварлаг боловсон хүчний асар их дутагдалд орсон.
Ажил хийгээд ч ашиггүй болсон. Ажил хийхэд гардаг сарын зардал нь сарын орлого болох цалингаасаа хол давсан. Улмаар цалин багатай багш, эмч, цагдаа, онцгой байдлынхан гээд төрийн албаныхан мөнгөний дутагдалд орсноор цалингаа барьцаалж банкнаас, ээмэг, бөгж, хөөрөг, гар утсаа барьцаалж ломбардаас тус тус зээл авдаг. Эцэст нь энэ бүгдийг төлөх гэж хилийн чанадад хар ажил хийдэг. Монголд зээлгүй, санхүүгийн дарамтад ороогүй хүн улстөрчдөөс өөр байхгүй. Халамж нэг талдаа хөдөлмөр эрхлэлтийн бодлогын эсрэг хэрэгждэг, нөгөө талдаа улстөрчид эрх мэдэлдээ тогтож үлдэхийн тулд иргэдийг хахуульддаг систем болсон. Үр дагаварт нь нийгэмд ядуурал, төрд ядруу улстөрчид сонгогдох болсон.
Эрүүл мэндийн салбар мөн л зах зээлийн хөгжлийн зарчмаас хол хоцорсон. Нэг цэгийн тогтолцоо бүхий цогц үйлчилгээ улсын эмнэлгүүдэд нэвтрээгүй ба эмнэлгээр үйлчлүүлнэ гэдэг асар их чирэгдэлтэй. Эрүүл мэндийн салбар хүний төлөөх эмч нарын сэтгэл, гадаад дотоодын хандив тусламж болон хувийн хэдэн эмнэлэг дээр л тогтож байна. Эрүүл мэндийн чадавх, үйлчилгээ, нөхцөл байдалд иргэд найдах аргагүй болж, мөнгөтэй нь гадагшаа явж, мөнгөгүй нь өвдөөд үлддэг. Цалингаас суутгагдах шимтгэлүүд ирээдүйд үр шимээ өгөх нь баталгаагүй болж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сан үйлчлэлийн хувьд ч аргацаасан болдог.
Ер нь нийгмийн даатгалын сангаас эхлээд төрийн бүх сан нохойн замаар орсон. Ийнхүү улстөрчдийн хувьд ардчиллын зүй тогтол, эдийн засаг, нийгмийн асуудлууд хөсөр хаягдсан учраас иргэд, хувийн хэвшил хөдөлмөр, санхүүгийн мөлжлөгийн тогтолцоонд орсон. Бид хүн л болсон хойно хүсэл, мөрөөдөл тээнэ. Харин түүнийгээ гадаад улс орноос л атаархан харна. “Бид бусад шиг яагаад хөгжиж болдоггүй юм бол?” гэх зарчмын асуултыг өөр хоорондоо ярилцдаг, хамтдаа гасалдаг.
Өмнөд Солонгос, Сингапур, Израил, Арабын орнууд, Герман зэрэг улсууд хөгжилд хүрсний үндэс нь ердөө шилдгээ улс төрд илгээж, тэдгээрээс холч оновчтой бодлого гарч, бодлогынхоо хүрээнд хүүхэд залуучууддаа шилдэг боловсролыг, хувийн хэвшилдээ эрх чөлөөг олгосонд л байгаа юм. Эдгээр улс орны 30 жилийн дотор амжуулж чадсаныг, 1990 оны Ардчилсан хувьсгалаас хойших Монголыг шинээр төрсөн гэж үзээд, өөрсдийнхөө амжуулсантай харьцуулахад дэндүү харамсалтай.
Бусадтай харьцуулахад Монгол хүний оюуны чадамж илүү юу гэхээс дутуугүй. Английн Оксфордын нэгэн суутан “Монголчууд 14 мянган морин цэргээр харийн 200 мянган морьт цэргийг төвөггүй ялж байсан шалтгаан нь Монголчууд зөвхөн цэрэг стратегийн хувьд мундагтаа биш одон орон судлал, математик, шинжлэх ухаанд гаргууд нэвтэрсэндээ байсан” хэмээн тэмдэглэн үлдээжээ. XIII зууны Монголын Ил хаадын үеэс Иранд “Марагэ” хэмээх дэлхийн их сургуулийг, Прото-Ардчилсан засаглал бүхий өнөөгийн парламентыг, Пакс-Монголика буюу эв эеийг эрхэмлэх өнөөдрийн НҮБ адил байгууллагыг, Капитализм буюу чөлөөт зах зээлийг цогцлоож байв. Түүнчлэн анхны гоёл чимэглэлт барилга байгууламжийг, Монголын хаан, хатдын хувцас, гоёл эдлэлийг Европчууд шагшин дуурайж, “хааны дайтай” болох хүсэл Европ даяар дэлгэрч байсан түүхтэй. Монголчууд эвтэй, хүчтэй байх үеийн чадамж ийм л хүчтэй. Өнөөдөр цөөн хэдий ч Монгол хүний чадамж гайхагдсан хэвээр. Тухайлбал, Монгол залуус хиймэл оюун ухаан зохион бүтээх, хүний биед хорт хавдар үүсэхээс өмнөх шинж тэмдгийг тогтоох туяа судлах зэрэг эрдэм шинжилгээний ажлыг нэр хүнд бүхий гадаадын их сургууль, шинжлэх ухааны байгууллагуудад хийж байна. Монголын залуус сансарт өөрсдийн зохион бүтээсэн хиймэл дагуулаа хөөргөхөөр бэлтгэж байна. Хувийн хэвшлийнхэн дэлхийн бизнесийн томчуудтай эн зэрэгцэн ширээний ард суух мэдлэг чадамжтай ч болж байна. Монгол эвсэж, хүчээ нэгтгэж асах, унтрахын зааг дээр байгаа цучил дээр хэт цахиур цохиж, хөгжлийн галыг бадраах цаг нь болсон. Гагцхүү Монголчууд бид хөгжье, баяжъя гэх нэгэн зорилго дор эв, хүчийг нэгтгэж, Үндэсний эвслийг шүүмж, зөвлөмжөөр дэмжихийг уриалж байна. Би дээр дурдсанчлан монголчуудаа эрдэм ном, эдийн засгаараа баян хүчирхэг байлгах хүслээ, цөхөрч ядарсныг өмөөрөн хамгаалахаа, дуугарч чадахгүйн өмнөөс дуугарахаа, тэмцэж чадахгүйн өмнөөс тэмцэхээ, улс төрийн намуудын чадахгүйг чадна хэмээн зориг шулуудсанаа ч хэлсэн. Иймээс бид улс төрийн намд төвлөрсөн эрх мэдлийг чөлөөлөхийг эн тэргүүнд чухалчилж, эдийн засаг, нийгмийн нийцэт бодлого боловсруулах, хэрэгжилтийг хангах хүрээнд хувийн хэвшлийг хүчтэй, хүүхэд залуусыг зорилтод чиглэлээр боловсролтой, иргэдээ эрүүл саруул, мөнгөтэй, итгэлийн хүчтэй болгох хэрэгтэй.
“Үндэсний эвсэл” нь “үндэсний ардчилсан” үзэл баримтлалтай, “эвийг сахих, үнэн бөгөөд шилэн байх” зарчимтай. “Үндэсний эвсэл” нь хурдацтай хөгжиж буй хиймэл оюун ухаан, автоматжуулалт гэх мэт технологийн дэвшлийг эх орондоо нутагшуулахыг эрмэлзэнэ.
“Үндэсний эвсэл” нь Монголчууд бидний өнөөдөртөө чадахгүйг чаддаг гадаадын мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлэх, тэдгээрээс суралцахыг илүүд үзнэ. Тухайлбал, Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудлуудыг дангаар цэгцэлж чадахгүй тул ногоон бодлоготой метрополис хот удирдах туршлага бүхий гадаадын мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллана.
“Үндэсний эвсэл” нь гадаадад байгаа монголчуудтайгаа эргэх холбоог үүсгэж, монгол угсаатны хүрээлэлд нөхөрлөл болон эдийн засгийн хамтын ажиллагаагаар хүчирхэгжсэн, дэлхийд үнэлэгдэж, хүндлэгдсэн Монголчууд байхын төлөө манлайлна.
“Үндэсний эвсэл” нь хүний эрхийг тэгш дээдлэх эрх зүйн шинэчлэлийг эрхэм болгоно.
“Үндэсний эвсэл” нь Ерөнхийлөгчийн гадаад болон ногоон бодлогыг тууштай дэмжигч, хамтрагч нь байна.
“Үндэсний эвсэл” нь авлига, хулгайтай “Шаазгайг үргээгээд үр дүнд хүрэхгүй" тул “овоог” нь ул мөргүй устгаж тэмцэнэ. Монголын Авлигачдын Нам гэж яригдах болтлоо бохирдсон МАН-ын даргатай “овоог” устгах үйлсэд хамтран зүтгэнэ.
“Үндэсний эвсэл” нь Ардчилал бол АН-ын дангаар эзэмших үзэл биш гэж үзэх бөгөөд Ардчиллыг засах, хөрсийг сэргээн ариутгах үйлсэд АН-тай хамтран ажиллана.
“Үндэсний эвсэл” нь Монгол Улс, Монгол хүний төлөө хийж бүтээе, хамтаръя гэсэн чөтгөртэй ч анд болно. Харин Монголоо зарж, Монголоосоо завшиж, Монголчуудаа золигт гаргах гэсэн бурхантай ч дайсагнана.
“Үндэсний эвсэл” нь Улс төрийг "эрүүлжүүлэх” үйлсэд улс төрийн намуудыг бидэнтэй эвсэж, хүчээ нэгтгэхийг уриалж байна.
“Үндэсний эвсэл" нь Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстэн бүгдээрээ баяжъя их үйлсэд иргэд, мэргэд, мэргэжлийн холбоод, Үйлдвэрчний эвлэлүүд, хувийн хэвшлүүдийг хамтран ажиллахыг урьж байна.
“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.НОМТОЙБАЯР
Сэтгэгдэл116
Зодоон цохион хийж, хутга барьж хүн рүү дайрч байсан дуулиан шуугиан нь миний сэтгэлд үлдсэн дээ. Баян айлын төлөвшиж амжаагүй хүүхэд.
chinii bodloor tuluwshsun hun gej hen be
chinii bodloor tuluwshsun hun gej hen be
chinii bodloor tuluwshsun hun gej hen be
chinii bodloor tuluwshsun hun gej hen be
Овоо юм үзсэн баян гэж бодсон чинь ёстой өлөн гар байлаа.нийгмийн хамгаалалын сайд байхдаа ядууст зориулсан мөнгөнөөс хулгайлаад шүүхээр баталгаажаад шоронд 3 жил ял эдлээд гараад ирсэн биз дээ?хулгайч нарыг төрд бүү ойртуул.1 хулгай хийсэн бол дахиад хулгай хийнэ.
Номтойбаяр АВИЛГАЛын эсрэг дуугарсан бол дэмжих байлаа. Худлаа хөөргөсөн хошгируулсан энэ байдал тун сэжиг төрүүлж байна даа. Нэр төрөө хайрлаагүй хүний хүн бусдыг олон түмнийг хайрлах уу.
жинхэнэ хулгайч акулууд хойно нь үлдэж байдийм шүү
Bi zyydleed bx shig bn.
Тэрэлжид байгаа Бугат ресорт гэдэг амралтын газар ямар хөрөнгөний эх үүсвэрээр босов гэдгийг судалж гаргаж ирээд мэдээлэх юм бол дэмжие..
ээ бүү үзэгд. Энэ л биш шүү үнэхээр. Монголчуудын 90 хувийг бүрдүүлж байгаа дундаж болон түүнээс доош орлоготой иргэд шууд үнсэнд хаягдана. Энэ дурак бол зөвхөн баячуудаа баяжуулах, том ордуудыг хувьдаа авах, гадаадад барьцаанд тавихад л бүх анхаарлаа хандуулж таарна. Товчхон хэлэхэд АЮУЛТАЙ ХУЛГАР
Chi bitii hutsa MAH-giin hulgaichuudaasl deer ene jiliin songuuliar garval uls ornoo hugjuuleh medleg bolovsroltoi mundag hundee
Chi bitii hutsa MAH-giin hulgaichuudaasl deer ene jiliin songuuliar garval uls ornoo hugjuuleh medleg bolovsroltoi mundag hundee
ИЧИХГҮЙ Ч ХОГ ШААР ЮМ ДАА, ЮУН ҮНДЭСТНЭЭРЭЭ БАЯЖИХ, ХАР АМИАРАА ЭХ ОРНЫГ МИНЬ ШУЛЖ БУСДАД ХҮРТЭЭЛГҮЙ ГЭР БҮЛЭЭРЭЭ ХАГАРТЛАА БАЯЖЧИХААД СОНГУУЛЬ ДӨХӨХӨӨР БҮГДЭЭРЭЭ БАЯЖЪЯ ГЭЖ ДОРОМЖИЛДОГ ЭНЭ ХЭН БЭ ЭЭ??? НОМТОЙБАЯРААС НОМЫН ҮЙЛ ЦӨӨХӨН ГАРСАН БАЙХ ШҮҮ, ДАНДАА Л ХҮЧИН, ХҮҮХЭН, ЗОДООН, ХУТГА ШӨВГӨ МУУ ЮМ БОЛГОН МАНЬ ХҮНЭЭС ГАРЧ БАЙСАН
Гучин жил баруун солгойгүй хулгай хийснээ хөдөлмөрлөж олсон гэж шаадаг, олон тэрбум долларын хөрөнгөндөө ч ханадаггүй эднээс салах хэрэгтэй
ХӨЛСӨӨ УРСГАЖ МӨНГӨ ОЛООГҮЙ ГАЗРЫН БАЯЛГИЙГ ХУУ ДЭЭРЭМДЭЖ ХАГАРСАН ИЙМ АМЬТАСТ ЮУН ЭХ ОРОН, АРД ТҮМЭН, ИДЭХ ШУЛАХ ТОНОХ ДЭЭРЭМДЭХ
ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНЭ ХУЛГАЙЧААС СТРАТЕГИЙН ТОМ ОРДЫГ ГАНЦААРАА БИТГИЙ ЭЗЭГНЭЭД БАЙ, АРД ТҮМЭНД ЭРГҮҮЛЭЭД ӨГ ГЭЖ НЭХЭЭД БАЙСНАА ОДОО АРАЙ МАРТААГҮЙ БАЙЛГҮЙ
Сайхан доромжилж байна даа.
Дажгүй сайхан санаанууд, сайн хөтөлбөр байна. Баялгийг бүтээгч МАК группын угшилтай, шулуун шударга, зоригтой дайчин ийм ид насны хүмүүсийг л төрд сонгомоор байгаа юм. Амжилт ерөөе...
Номгүйбаяр бол хуульгүй мэт дураараа дургиж байсан даа..хутга шөвөг,хүн зодно,хүчин (данхан толгойт хам хэрэгтэн)хийнэ машинаар хүн дайрч ална гээд аймаар хүнд гар даа..
МА \х\Н - тай , бүр тодруулбал Хүрэлсүхтэй хамтарч - бас хавсарч Монголын баялагийг яаж тонон дээрэмдэж хувьдаа завшсанаа , өөрсдөө \ МАН - ын залуучуудын байгуулага \ яаж хүн ёсны бус бузар булай үйлдэл гүйцэтгэж - рецетив гамт хэрэг үйлдэж явснаа нэгд нэггүй тайлагначих - тэгвэл эр хүн юм , эргэлт буцалтгүй засарчээ гэж үнэмшицгээе ...
хүн төлөвшдөг хүн хөгждөг бид дэмжинэ
хүн төлөвшдөг хүн хөгждөг бид дэмжинэ
.Монгол эх орноо гэсэн сэтгэлтэй үр хүүхдээ ийм новшийн нийгэмд үлдээхээс санаа зовж буй хүн бүр зориг гаргаад дэмжээсэй
МАН- МАФИЙН өөдөөс дуу гарч чадаад байгаа хүн гэж хардаг...өө хайвал өөгүй зүйл байхгүй гэдэгдээ! Амжилд
Иргэн баян бол Улс баян. Хөдөлмөрлөж хийсээр байгаад өрөнд ордог новшийн нийгэмд САЛХИ татуулан орж ирэх шиг.... Итгэж байна, дэмжиж байна...
nomtoig demjye zaluu hunii zorig chdvar chuhal
nomtoig demjye zaluu hunii zorig chdvar chuhal
Номтойбаяр сөрөг хүчний хоосон орон зайн "Том тоглогч"
Тархи яаж угаахаа сайн мэдэж байна шүү.Өөрийнхөө хүчээр биш ард түмний хөрөнгө болох газрын баялгаар баяжигсадын үр сад иймэрхүү л байна.Газрын баялгийг өөрсдийнхөө мэдлэг боловсролоор бус, бусдыг хуурах дээрэмдэх замаар өөрийн болгосныгоо ухаантайдаа буй болгосон хөрөнгө гэж андуураад байна уу? Эсвэл рольдоо итгээд байна уу? Буруу гарын хөрөнгө нэг л цагт эзнээ алдгийн жишээг Эрлийн Эрдэнэбатаас хараа биз дээ.
Хятад шиг иргэдээ ядуурлаас гаргах асуудал тавьж шийдсэн байх ёстой. Ядуурлыг хэмжиж болдог. Баяжихыг хэмжиж болохгүй. Хүн бүр өөрөөр ойлгоно. Цалин орлого, хөрөнгө ямар байх юм бэ? Дундаж анги нийгэмд ноёлох ёстой. Дэлхийн жишиг ийм. Бүгд баян байх боломжгүй. Иймд үндэстнээрээ баяжихыг зорилго болгох боломжгүй
Боломжгүй зүйлийг бувтнахаас гадна муухай хүйтэн цайрайтай ловш л доо энэ. Ганц л юмыг итгэлтэй хэлье, энэ Номтойбаяр бол зөвхөн өөрийгөө, гэр бүлээ л бодно. Юун өрөөл бусад, юун монголчууд кк. Дотроо хөх инээд нь хүрч байгаашд. Жи-500 хөлөглөж согтуу давхиж яваад зам дээр мотоцикльтой малчин залууг дайрч алчихаад эр хүн шиг ялаа эдлээгүй, шууд бултсан шд. Хөөрхий талийгаачийн хохирлыг ч төлөөгүй, ар гэрт нь юу ч өгөөгүй л лалар шд. Бараг малчны буруу болоод л хэрэг нь хаагдсан шд. Ер нь өөрөө ч энэ бичвэрээ бичээгүй, чадамж, боловсрол ч байхгүй гар. Бичсэн хүн нь гэхдээ бас арай л чаахиймааа. Үндэстнээрээ баяжаад байхдаа яах уу дээ ха ха.
Монголыг аврах ганц гарц нь нам нийлж сэм хуйвалдаж хулгай, авилга цэцэглүүлдэг намуудын савраас салж, АРД ТҮМНИЙ ИХ ХУРАЛ байгуулж бүх эрхийг ард олны жинхэнэ төлөөлөлд шилжүүлэх явдал мөн
Иргэдээ сонсдог тэднийгээ дэмждэг эерэг нийгмийн бүтээгээрэй
энд байгаа кментуудын талаас илүүг нь 66.181.167.168 ID-тай эрхэм тролл Та бичээд долоогоод байхиймдаа. Дээгүүр, доогуур битүү таны коментууд
Иргэдээ сонсдог тэднийгээ дэмждэг эерэг нийгмийн бүтээгээрэй
Одоо энэ хулгайчдыг төрөөс зайлуулах цаг болсон
Зэрлэг монголчуудад зэрлэг Ардчилал, зэрлэг капитализм, зэрлэг зах зээл зохихгүй болохыг сүүлийн 30 жилийн амьдрал яруу тодоор харууллаа. Өөрөөр хэлвэл 1990 онд монголчууд буруу зам сонгож, буруу замаар оржээ. Одоо монголд хотын даргаар хэнийг ч тавиад, ерөнхий сайдаар хэнийг ч тавиад, Ерөнхийлөгчөөр хэнийг ч сонгоод, УИХ-ын 128 гишүүнийг 1000 удаа сонгоод ч монгол хөгжихгүй болох нь нэгэнт тодорхой болжээ. Иймээс монголчууд өөр зам буюу хүмүүнлэг Марксизм, хүмүүнлэг социализм, хүмүүнлэг коммунизмын замыг дахин сонгохоос өөр зам үлдсэнгүй. Хүмүүнлэг Марксизм, хүмүүнлэг социализм, хүмүүнлэг коммунизмаас айгаад, ичээд, зовоод огт хэрэггүй. Учир нь энэ замаар урьд хөрш Хятад улс, хойд хөрш Орос улс гайхалтай амжилттай хөгжиж байгааг бид өдөр бүр харж байна шүү дээ.
Зөв зүйтэй уриалага байна. Ардчилсан нам нэгдэх шаардлагатай.
Ямар ч байсан нэг сонголт бий болж байна. Ямар хүмүүс нэр дэвших? ямар мөрийн хөтөлбөр санал болгох нь сонин байна даа?
Алдаж онодоггүй хүнийг олоход хэцүү. Эв нэгдлээ бэхжүүлэх, эх орноо хөгжүүлэх зорилготой, цэгцтэй, хамтарч боловсруулсан том зорилго дэвшүүлж байгаа нь урьдын дутагдлаа засч чадах залуу хүний зөв зориг мөн. Алдсан ч оносон ч үр хүүхдийнхээ сайн үйлсийг дэмждэг агуу хөдөлмөрч эх эцгийн нь сэтгэл бас л сайхан хэрэг. Олон хүнд таалагддаг. "МАН-ын даргатай авлигыг устгах үйлсэд хамтран хамтран зүтгэнэ", "Ардчиллыг засах, хөрсийг сэргээн ариутгах үйлсэд АН-тай хамтран ажиллана" "Монгол Улс, Монгол хүний төлөө хийж бүтээе, хамтаръя гэсэн чөтгөртэй ч анд болно" гэсэн үгнүүд их зүйл бодогдуулж байна. Харин түүхээ хүндэтгэх, ахмад үеийнхний сайн үйлсийг сайн судлаарай. Өнгөрсөн түүхдээ Өмнөх болон одоо үеийн өс хонзон санадаг, гүтгэн доромжилдаг зарим хүн шиг байж хэрэггүй. ЗХУ-д нэгдэх саналыг тэр үеийн Монголын удирдагчид гаргаж байгаагүй. Эсрэгээрээ тэр үеийн сөрөг хүчнийхэн: Жамбалдорж, Төмөр-Очир, Цэнд нар ийм санал гаргаж байсан тул тэр үеийн удирдагч нарт түлхэгдэж байсан байна шүүдээ.
Монголдоо сайхан амьдрах үе ирэхнээ
ЭНЭ ЭТГЭЭД НӨГӨӨ Г. БАТХҮҮ ГИШҮҮНТЭЙ ОРДНЫ ШАТНЫ ХАШЛАГЫН ТЭНД ЗААМДАЛЦАЖ АВААД ЯАЛАА ЯАЛАА ГЭЭД БАЙСАН ХЭРЭГ ЮУ БОЛСОН БЭ?
Ядарсан зүдэрсэн ард иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдэх, чадавхижуулах ёстой шүү, сайд нь байсан хүн бна даа!
Хүнтэй аятайхан хэл амаа олоод явна гэдэгт эргэлзэж байна. Эрхийн балай амны салхиа арилаагүй нусан буу. Оросоор сопляк гэж энэ Номтыг хэлнэ. Ийм хүнээр удирдуулсан эвсэл хаа хүрэх вэ? МННам Нямтайшираас хэдэн ногоон авсан болдоо. МНН ын бүртгэлээр дээгүүр бичигдэнэ гэж бодоод байх шиг байна
хогийн писда чи өөрийгөө л бодно шт
Зүсээ хувиргасан баахан нөхдүүд улсаа аварья гэх юм аа Итгэхгүй байна
Hogoo hytadyydiin Manan bvleg dvree oortsliod hytadyyd ard ni nyygdaad mongoliin tor lvv dair las daa ged bizdee
Яах гэж ингэтлээ уудаг шаар вэ!!!???
Яах гэж ингэтлээ уудаг шаар вэ!!!???
Ex ornii vildwerlelee demjsen irgedee ajliin bairaar xangasan ew negdeltei niigmiig bvteex boltugai demjine ee
Шинэ сонголт гарч ирж буйг дэмжиж бн.Амаа хөдөлгөдөг биш гараа хөдөлгөдөг, цүнх баригч поп бүдүүлэг оркгүй цэвэрхэн эвсэл байгаасай, танай Мак-ын гигант бүтээн байгуулалтын комплэксыг харж бахархсан шүү.Eвропд явж байгаад санхүүжүүлэгч Банк чинь та нарыг хэрхэн магтаж байсныг санаж б.Өр зээлтэй холбоотой Муу л юм сонсох юм байх гэж сэтгэл шимширч бсн чинь эсрэгээрээ...Гоё байлаа.Харин өөр 1 монгол компаани хөгөө чирч буйг сонсч бв.Anyways Good Luck n Fondly
Amjilt
Тонилж үзээ миний дүү
энэ нохой хүүхэндэнэ архидана хүн ална гоё шаанаа хууль үйлчлэхгүй нохойн гөлөг Номтоо зайл чи
Хөөе нөхдөө монголд хууль бн уу франц дахь монголын элчин сайдын яманд 2003 оноос одоо хүртэл бүх албан тушаалд ажилаж байгаа хүн байдаг гэвэл та итгэхүү Батсайхан гэж нөхөр энэ нөхөр өөрөө өөртөө томилолт өгдөг байхаа
Нямтайширын хүү хулгай луйвар,танхай зодоон,хүчин гээд оролцоогүй хэрэг байхгүй.Женкогийн хүү шиг хар тамхи, хүн амь л байхгүй байх.
ЗӨВӨӨ ЗӨВ, МАН АН XОЁРООС ОДОО ЮУ XАРАX ВЭ. ЮУ ГАРАX ВЭ !!! ИДЭЖ УУСАН ШАНТААЖ, ДАXИАД Л ЖИЛ ДАМЖИН XОЙШИЛСОН АВИЛГА XАРСАН XААЛТТАЙ ШҮҮX XУРАЛ, ДАXИАД Л ИЛ ДАЛД ӨР ЗЭЭЛ ... ДАXИАД Л...

Монголд аж үйлдвэр xөгжүүлэxгүй байx нь манай 2 xөршийн бодлого. Номтойбаяр үүний эсрэг тууштай тэмцэгч. Монгол түмэн дэмжиж байна.

Энэ видео ярилцлага Монголийн төр доторx Орос Xятадийн xөл гарууд Монголд аж үйлдвэр xөгжүүлэxгүй байx талаар юу xийснийг тодорxой өгүүлнэ. Түгээцгээ. https://www.youtube.com/watch?v=t_-ikPVVe8s

Ерөөгийн сангийн аж аxуйд Xятад Оросод xаана ч байxгүй дэлxийн стандардийн сайxан сургууль барьж өгсөн байна лээ, 3 үеээрээ xэлмэгдсэн энэ буриад ажилсаг гэр бүлийг энэ xоёр xөрш маань мөн ч иx xоxироосондоо !!!

НОМТОЙБАЯР МОНГОЛИЙН ТӨЛӨӨ БАЙЖ ЧАДАX XҮН ҮҮ ГЭДГИЙГ МЭДЭXИЙГ XҮСЭЖ БАЙВАЛ ӨВӨГ ЭЦЭГ, АВГА, ЭЦГИЙНX НЬ ТҮҮXИЙГ ДЭЭРX ВИДЕО-НООС СОНСООРОЙ !!!

МОНГОЛЫГ XӨГЖҮҮЛЭXЭД XАМГИЙН ЭН ТЭРГҮҮНИЙ XИЙX ЗҮЙЛ 1911-ОНООС УЛБААТАЙ МОНГОЛИЙГ ТАМИРДУУЛЖ ИРСЭН XОРТ МОГОЙ ҮНДЭСТНИЙГ ТАЛЦУУЛАГЧ ОРОС XЯТАДИЙН ГАЛ XӨЛ БОЛСОН XУДАЛДАГДСАН БАРЬЦААЛАГДСАН МОНГОЛИЙГ XӨГЖҮҮЛЭXГҮЙН ТУЛД БҮXНИЙГ XИЙЖ БАЙГАА УДИРДАГЧДИЙГ ЗАЙЛУУЛАX ЯВДАЛ !!!

Өөрөө л баяжсан биз ээ
chi xunii beldsen texst bitgii yary chamaug denduu mednee idoo boly arxichin xog shuu dee
Улс төрийн болон санхүүгийн ямар ч эрх ашигт захирагдахгүй, өөрийнхөөрөө, хэлье гэснээ хэлчихээд явдаг шулуун, шударга занг өвөөгөөсөө, ааваасаа өвлөн авсан залуу даа. Монголын төрд нэг ийм хүн байхад илүүдэхгүй л болов уу. Өсөхийн ӨЛӨН нь дарагдаагүй юмнууд бизнесчгүй байж улсаас саятан тэрбумтан болоод ханаж цадахаа мэдэхгүй та нарын мөнгийг идээд байна. ОЙЛГОЖ БАЙНА УУ? Тэгээд нөгөө эргүү МАНАНгаа, тэдний цүнх баригчдыг баяжуулаад байж бай тэгвэл. Зам дээрээ хонон өнжин түгжирээд утаандаа хордоод өр ширнээсээ салахгүй өлөн зэлмэн амьдарч байгаагаа мэдэж байна уу та нар ер нь!

Хэлсэндээ хүрдэг хийсэн ажил ихтэй залуу хүн шүү дээ дэмжнээ
Хэлсэндээ хүрдэг хийсэн ажил ихтэй залуу хүн шүү дээ дэмжнээ
Хэлсэндээ хүрдэг хийсэн ажил ихтэй залуу хүн шүү дээ дэмжнээ
Ард түмнээс хулгайлсан Цагаан суваргын ордыг авч үлдэхийн тулд шээс нь гоожиж, сүнс нь зайлж яваа хулгайч даа. Буцааж өгвөл яах вэ?...........
Ард түмнээс хулгайлсан Цагаан суваргын ордыг авч үлдэхийн тулд шээс нь гоожиж, сүнс нь зайлж яваа хулгайч даа. Буцааж өгвөл яах вэ?...........
Хийсэн ажил ихтэй хэлсэн ярьж байгаа одоо монголд яг хэрэгтэй зүйлүүл байна шүү дээ дэмжнээ
Төрд эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ойртуулаад огт хэрэггүй
Шоронгын хулгайч сайн н сайн цаанаа ёзгүй...баячуудад бүү итгэ
Энэ Баагий төрийн шоронд байхдаа хамуудаараа бичүүлсэн текст уншжээ. Ер нь бол М.Энхсайханы бичлэг гэдгийг юм уншдаг цөөхөн хүн гадарлах байх. 2024 онд төрийн ордонд цуглах 126 шинэ гишүүдийн хэд нь энэ хулигааны хамууд байхыг таашгүй. Аргагүй л цаг цэвүүн байна даа?!
Цаг цөвүүн биш, харин ч сонголт хийх боломжтой байна. Бүх юм харьцангуй. Сонгогчдын идэвхи оролцоо итгэл үнэмшил мэднэ. Хүнийг хөрөнгө чинээгээр нь бас ялгаж болохгүй байх шүү.
Гоё гоё улс төр сонирхолтой болох нээ. Нэий хүү хэний удам гэдэг ээ харуулаад өг. Урагшаа Номтоо...

cham shig hulgai hiij bayjsanaas muruuruu engiin amidarsan ni hed dahin deer

ШУДАРГА, АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ ӨНДӨР ХҮН АМЖИЛТ ХҮСЬЕ
Монголд ийм л хүн дутаад байна даа. Бохир луйварчдыг халах цаг нь болсон.Амжилт дэмжнээ.
Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж. Номт нээх зовоол, би нээх дэмжээл бгаа юм биш. Тэхдээ энэ жилийн сонгуульд Nomtoibayar дэвших болсонд нь хувьдаа баяралсан. Бусад нэр дэвшигчидийн сонгуулийн багийн ажлууд эхэлсэн бн. Шудрага биш бн, муу муухай амьтан шиг болж харлуулна, сонгогдох эрхэд нь нөлөөлнө, эцэг эхийнх нь нэр төрөөр нэг л өөр ертөнцийн амьтан шиг болтол гадуурхана, бүүр тэгэх тусам дэмжмээр санагдаад бгаан. Зүгээр сонгогчийн үүднээс дэмжээд яг энэ цаг үед би Номтод саналаа өгөхөөр шийдсэнээ ядаж бичмээр санагдлаа, угаасаа манай үеийнхэн ойр орчмын найзууд маань бүгд өгнө.5-н цаасаар улс орноо худалдахгүй хоншоортой байх хэрэгтэй
Амжилт хүсье
Амжилт хүсье
Амжилт хүсье
Амжилт хүсье
Амжилт хүсье
Амжилт хүсье
Залуучууд бид одоо л сонголтоо зөв хийх хэрэгтэй
ЭТТ нь МАК-н жишгээр хөгжсөн бол энэ улс оронд олон үйлдвэр баригдаж өртөг шингэх л байлаа, гэтэл Үе үеийн Намтангуудыг тэрбумтан болгодог уурхай болсон төдий, энэ дор санал оруулсан хүмүүс эрх биш нэгийг бодож хоёрыг тунгаана биз
Tanaihan ulsiin miutsad shurgalj ali ungutui uudteig n tsusalchihaad odoo yadarsab ardiig daapaalj bugdeeree bayjay gevuu chi muu nohoi Taarsan gazar n oligtoi aaviin hovuud tarhiig n haga tsohi!