sonin.mn

8-р сарын 21-ний өдөр Лхас хотын Потала ордны талбайд Төвдийн олон үндэстэн, олон салбарын төлөөлөл болсон 20 мянга орчим хүн цуглаж, Төвдийн Өөртөө Засах Орон байгуулагдсаны 60 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэжээ. ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Төв Хорооны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин уг арга хэмжээнд оролцсон байна.

ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Хятадын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Бүх Хятадын хорооны дарга, Төвийн төлөөлөгчдийн ахлагч Ван Хунин хуралд оролцож үг хэлж, ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны тамгын газрын дарга Цай Чи нар уг арга хэмжээнд оролцлоо.


ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд, Төвийн төлөөлөгчдийн орлогч дарга Жан Гүөчин ХКН-ын Төв Хороо, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал, Төрийн зөвлөл, Хятадын Улс төрийн зөвлөлдөх зөвлөл, Төв Хорооны Цэргийн төв Зөвлөлөөс Төвөдийн Өөртөө Засах Орон байгуулагдсаны 60 жилийн ойн баярт зориулан өгсөн мэндчилгээг уншив.


Ван Хунин Ши Жиньпиний бичсэн “Хятадын үндэстнүүдийн нэгдмэл цогцыг хамтдаа байгуулж, үзэсгэлэнт Төвдийн шинэ хуудсыг бичиглье” гэсэн баярын самбарыг Төвдийн өөртөө засах оронд гардуулсан байна.


Ван Хунин үг хэлэхдээ: “1965 оны 9-р сард ХКН-ын Төв хорооны удирдлага дор Төвдийн өөртөө засах орон байгуулагдсан нь Төвдийн хөгжлийн түүхэнд онцгой ач холбогдолтой үйл явдал болсон. Энэ нь Төвдийг энх тайвнаар чөлөөлж, ардчилсан шинэчлэлийн үр дүнг бэхжүүлж, нийгмийн тогтолцооны түүхт чанартай шилжилтийг бий болгосон юм” гэв.


Ван Хунин хэлэхдээ, "ХКН-ын XVIII их хурлаас хойш Ши Жиньпин даргаар төв болгосон ХКН-ын Төв хороо Төвдийн асуудалд онцгой ач холбогдол өгч, иж бүрэн шинэ бодлого хэрэгжүүлснээр Төвдийн урт хугацааны энх тайван, чансаатай хөгжлийг системтэй төлөвлөлт хийж хэрэгжүүлсэн болохыг онцлов. Үүний үр дүнд ТӨЗО Хятад улсын бүрэлдэхүүн болсны хувьд ядуурлын эсрэг тэмцэлд ялалт байгуулж, тал бүрээр чинээлэг нийгмийг байгуулж чадсан. Төвөдийн эдийн засаг, нийгмийн хөгжил түүхэн дэвшилд хүрч, үндэстнүүдийн эв нэгдэл, ахиц дэвшлийн үйл хэрэг шинэ шатанд гарч, ард иргэдийн амьжиргаа эрс дээшилсэн байна. Өнөөдөр Төвд хөгжил дэвшлийн хамгийн сайн, өөрчлөлт шинэчлэл ихтэй, үндэстнүүдийн ард түмэн хамгийн их үр өгөөж хүртэж буй шинэ цаг үед шилжиж, социалист шинэчлэлтэй орчин үеийн Төвдийн бүтээн байгуулалт эрч хүчтэй өрнөж байна” хэмээн тэмдэглэжээ.


Г.Бямба