
ЙЕРУСАЛИМ, 2025 оны наймдугаар сарын 22 /BBC/. Израилын хувьд хүлээн зөвшөөрч болохуйц нөхцөлүүдийн дагуу барьцаанд байгаа бүх хүнийг суллах, Газын зурвас дахь дайныг зогсоохын тулд хэлэлцээ хийж эхлэх чиглэлийг өгсөн гэж Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгджээ.
Тэрбээр пүрэв гаргийн орой Израилын цэргүүдэд хандан хэлэхдээ, олон улсын зүгээс болон дотоодоос үзүүлж буй хүчтэй эсэргүүцлийг үл харгалзан засгийн газар Газын зурвасын хойд хэсэгт орших Газа хотод цохилт өгөх төлөвлөгөөг баталсан гэв.
ХАМАС бүлэглэлийнхэн даваа гарагт Катар болон Египетийн зуучлагчдын гаргасан 60 хоногийн хугацаанд гал зогсоох саналыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Катарын талын мэдээлснээр, Газад барьцаанд байгаа хүмүүсийн тал хувийг суллах ажээ. Гэвч Б.Нетаньяху энэ талаар анх удаа хариу өгөхдөө одоо яригдаж буй тохиролцоог хүлээж аваагүй байна.
Израилын хэвлэлүүд албаны хүнээс эш татан мэдээлснээр, хэлэлцээнд оролцох төлөөлөгчдийг уулзалт болох газрыг товлосны дараа илгээх ажээ. Энэ долоо хоногт Израилын эрх баригчид барьцаанд байгаа хүмүүсийг хэсэгчлэн суллах заалт бүхий гал зогсоох хэлэлцээрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.
Өнгөрсөн бямба гарагт Б.Нетаньяхугийн ажлын албанаас мэдэгдэхдээ, Израилын тал зөвхөн “барьцаанд байгаа бүх хүнийг нэг дор сулласан” нөхцөлд л тохиролцох болно гээд, дайныг зогсоох нөхцөлүүдэд ХАМАС бүлэглэлийн зэвсгийг хураах, Газыг цэрэггүй болгох, Газын бүсийг Израилын хяналтад байлгах, ХАМАС болон Палестины засаг захиргаанаас хамааралгүй засаглалыг бий болгох зэрэг багтана гэж мэдэгджээ. Барьцаалагдсан 50 хүнээс 20 нь амьд байгаа гэж Израилын тал үзэж байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
Еврейчүүд мөнгийг захирана, мөнгө хүмүүсийг захирна.
Role play .sometime play sacrifice on penny an step up good person intel of penny mum deploy
Шүтдэг Еврейчүүдийнх нь дарлал доромжлолын эсрэг хас тэмдэгийн доор нэгдэж боссон Германыг Оросууд өдөн байлдаж 27 сая хүнээрээ түүний дотор доорд үздэг багуудаараа өргөл өргөн байлдсан. Израйлыг Палестиний нутагт, Еврейн автономийг Эвенкүүдийг устган нутагт нь байгуулсан шигээ байгуулсан. Анх хүлээн зөвшөөрсөн. Оросын бүх алдартнууд нь Оросод өөрийн нутаггүй Еврей Армени нацистууд байдаг бол газар нутгийг нь өөрийнхөө гэдэг доорд багууд нь хар ажлын боолууд байдаг.
Хамас буруутай
Хамас буруутай