
БРАТИСЛАВ, 2025 оны наймдугаар сарын 20 /DW/. Украины армийн дайралтад өртөн зогсоод байсан нефть дамжуулах “Дружба” хоолойгоор дахин нефть хүлээн авч эхэлсэн тухай Словакийн Эдийн засгийн яам өчигдөр орой мэдэгджээ. Мөн тус хоолойгоор нефть хүлээн авах ажил сэргэсэн гэж Унгарын тал мэдэгдсэн байна. Тус улсын Гадаад хэргийн ба гадаад эдийн засгийн харилцааны сайд Петер Сийярто ОХУ-ын Эрчим хүчний нэгдүгээр орлогч сайд Павел Сорокинд талархал илэрхийлээд, Украины тал цаашид тус хоолойд цохилт өгөхгүй хэмээн найдаж байгаагаа дурджээ.
Украины арми 18-нд шилжих шөнө Оросын Тамбов муж дахь нефть шахах “Никольское” станцад цохилт өгсний улмаас Оросын нефтийг Төв Европын хэд хэдэн улс руу зөөвөрлөдөг нефть дамжуулах “Дружба” хоолойн үйл ажиллагаа зогссон байна. Энэ үед Оросын тал трансформаторын станцыг аль болох богино хугацаанд засаж сэргээнэ гэж амалжээ.
Нефть дамжуулах “Дружба” хоолой нь Беларусийн Мозырь хотоос эхлэн хоёр салаалдаг. Хойд шугам нь Беларусь, Латви, Литва, Польш, Германы нутгаар, өмнөд шугам нь Украин, Унгар, Словак, Чехийн нутгаар дайран өнгөрдөг. Одоогийн байдлаар зөвхөн Унгар, Словак хоёр өмнөд шугамаар Оросын нефтийг авч байна. Харин хойд шугамаар Казахстаны нефтийг зөөвөрлөж байгаа ажээ. Казахстаны Эрчим хүчний яамнаас өчигдөр мэдээлснээр, Украины армийн цохилтын дараа Герман руу хийж буй нийлүүлэлт тасалдаагүй ажээ.
Орос-Украины дайн дэгдсэнээс хойш “Дружба” хоолойн ажиллагаа хэдэнтээ тасалдсан юм.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл6
өөрсдөө нефьт авч охуйг санхүүжүүлээл, бүтэхгүй э
Энэ хоолойд дахин хүчтэй цохилт өгч даруй зогсоохгүй бол укрианууд шал тэнэг ард түмэн болно !!
Мэдрэл
Бадарч тахар зөв хэлнэ. Оросын газрын тосыг хэрэглэж байгаа бол дайсагнах нь тэнэг хэрэг. Украйн тэнэгүүдийн улс байх.
орсын ддружба хоолойн нефть орсын байгалийн хий орсын цахилгаан эрчим хүчийг авч байгаа улсуудад украйны орсыг үзэн ядах үзэл үнэр үнэртэхгүй байна гэж байна хий цахилгаан н?фть өөрийн үнэртэй украйн хүнээс фашист үнэр ханхалж байна гэж дэлхийн хүн бүр үнэртдэг
Эх сурвалж???