sonin.mn

ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг ХХЕГ-ын харъяа хилийн 0208-р тусгай салбар “Хилчин” спорт хорооны дарга, дэд хурандаа Г. Золзаяаг хүлээн авч уулзлаа.



Уулзалтаар МҮОХ-ны түүхт 70 жилийн ойг угтаж хилчдэд Олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, хилчдийн олимпын боловсролыг дээшлүүлэх түүнчлэн “Лос Анжелес-2028” олимпын наадмыг угтан “Дархан хил –Олимп” аяныг зохион байгуулж Монгол Улсын хилээр олимпын бамбар аялуулах, “Эрүүл чийрэг хилчин” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай ярилцлаа.


  ХХЕГ нь “Рио-2016”, “Токио- 2020” Олимпын наадмыг угтан “Дархан хил-Олимп” аяны бамбарыг Хил хамгаалах ерөнхий газар, Хилчин спорт хороо, хилийн анги, застав, хилийн харуулуудаар аялуулж, спортын төрөл бүрийн уралдаан тэмцээнийг зохион байгуулж байсан арвин туршлагатай билээ.