
Хятадын олон хотод агаарын бохирдлын түвшин ДЭМБ-аас тогтоосон зөвшөөрөгдөх хязгаараас хэтэрч, жилд 2-3 удаа гамшгийн шар дохиогоо асаадаг байв. Гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдлыг бууруулахын тулд Хятадын засгийн газраас өнгөрсөн жилүүдэд шат дараатай ажлуудыг хэрэгжүүлсээр ирсэн. Үүний нэг нь хагас коксон түлш юм.
Тодруулбал, 2017 онд БНХАУ хагас коксон түлшийг нэвтрүүлж, агаарын бохирдлоо илт бууруулж чадсан. Уг хагас кокс нь өндөр дэгдэмхий хортой түүхий нүүрсийг угааж баяжуулан, 550-700 хэмд хуурай пироликын аргаар гаргаж авсан бага дэгдэмхийтэй нүүрстөрөгчийн бүтээгдэхүүн юм. Энэхүү түлшний техникийн үзүүлэлтээр агаарын бохирдол 60 хувиар буурахаар тооцоолсон байдаг байна.
Хагас коксон түлш гэж юу вэ ?
Хагас коксон түлш (semi-coke) гэдэг нь нүүрсийг халааж боловсруулснаар гаргаж авдаг, өндөр илчлэгтэй, хортой хий бага ялгаруулдаг түлш юм. Энэ нь уламжлалт түүхий нүүрснээс бага утаа, илүү цэвэр шаталттай байдаг байна.
Хагас коксон түлш нь байгаль орчинд хор хөнөөл багатай, илүү дулаан ялгаруулдаг. Уг түлшийг хэрэглэхдээ угаар мэдрэгч ашиглахгүй байж болдог аж.
Тодруулбал, хагас коксон нүүрсний илчлэг өндөр тул адил хэмжээний түлштэй харьцуулахад бага түлшээр, илүү дулаан ялгаруулдаг байна. Өөрөөр хэлбэл, 1 тонн түүхий нүүрс 0.7 тонн хагас коксон нүүрстэй тэнцдэг аж. Илүү дулаан гаргадаг тул өдөрт бага түлш хэрэглэж, түлшний зардлыг хэмнэх боломжтой юм.
Сэтгэгдэл7
Үнэн л дээ,,,хагас кокжсон нүүрс хорт хий багатай,,,,илчлэг өндөртэй,,,,бүтэн кокс бол бүр сайн,,,,даанч ,,,,,түлэх пийшэн яндан маань сорогдоод,,,хайлаад уначихгүй бол шүүдээ,,,,усан цамцтай пийшэн л тэсвэл тэснэдээ,,,,гээд яахавдээ,,,ганц зөв шийдвэр нь юмдаа,,,үнсний шүүрээ л бүдүүхэн катангаар хийнэдээ,,,,яндангаа л сайн харж хамгаалж байж хагас коксыг түлнэ шүүдээ,,,
Зөөдөө,,, тэгээд дулааны алдагдал ихтэй гэр байшин юу ч түлээд нэмэргүйдээ,,,
ХАГАС КОКСОН ТҮЛШ ХЭРЭГЛЭХ НЬ ЗӨВ. ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД ХАМГИЙН ЧУХАЛ. МАНАЙ ЗАРИМ ЭХ ОРОНЧИД, ПОПЧИД МӨНГӨ ЧУХАЛ ГЭЭД ХАШГАЧААД БАЙХ ЮМ. ОЛОН ЖИЛ УТУУЛЛАА, ОЛОН ХҮН ҮХЛЭЭ, ОДОО ХАНГАЛТТАЙ. ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ МӨНГӨӨ ЗАРЦУУУЛ, НЭГ ЖИЛ Ч БОЛОВ УТАА БАГА АМЬСГАЛЪЯ. НЯЛХ ХҮҮХДҮҮД МИНЬ ХЭЦҮҮДЛЭЭ
Тэгээд заавал хужаагаас түлшээ мөнгө төлж авах хэрэг үү гэтэл бид чинь нүүрсээ экспортолдог орон шүү дээ энэ төрийн албаныхан бүр нэг тэнэг тэнэг шийдвэр гаргах юмаа хэнд хэрэгтэй юм бэ хэн д чинь мөнгө хэрэгтэй болоод байна үнэнээ хэлээд гараад ирээч нэг л их төри йн ажил ярьсан ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИН ТОНУУЛЧИД зайлаарай
Энэ өвөл олон айл нимгэн төмөр зуухаа хайлуулж түймэрдэж болзошгүй
Онолын хувьд тийм гэе . Манай бэрд хулгайчид яаж холиох болдоо ...
Нэг их зүйл хүлээхээргүй юм байнаа энэ үзүүлэлтээс харахад.Цаөнө чинь монголын өвөл хүлээж байгаа шүү дэээ