
НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 31 /Kazinform/. Зэвсгээ хураалгаад Газын зурвасаас гарч явахыг Катар, Саудын Араб, Египет зэрэг Арабын ертөнцийн улсууд ХАМАС бүлэглэлд хандан уриалжээ.
Нью-Йорк хотноо болж буй “хоёр улс”-ын асуудлаарх бага хурлын үеэр долоон хуудас бүхий Тунхаглалыг Арабын орнууд гаргасан байна. Тунхаглалд, Газын зурвас дахь эрх мэдлээсээ татгалзаж, бүх зэвсгээ Палестины өөртөө засах орны засаг захиргаанд шилжүүлэн өгөхийг ХАМАС-т уриалсан бөгөөд уриалгыг Палестины Ерөнхий сайд Мухаммед Мустафа бага хурлын индрээс уншиж танилцуулжээ. Мөн тэрбээр Газын зурвасыг хамгаалах, сэргээн босгоход оролцуулахын тулд олон улсын хүчнийг урихад бэлэн байна гэдгээ мэдэгдлээ.
Уг тунхаг бичгийг Европын Холбоо болон Арабын улсуудын лиг дэмжсэн бөгөөд есдүгээр сард болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулганаар албан ёсоор батлах төлөвтэй байна. Тэр хүртэл бусад улс орнууд уг баримт бичигт нэгдэх боломжтой.
Европын хэрэг эрхэлсэн Францын сайд Жан-Ноэль Барро энэхүү тунхаглалыг “урьд хожид үзэгдээгүй түүхэн баримт бичиг” гэж дүгнэсэн бөгөөд Франц тэргүүтэй барууны 15 улсын төлөөлөгчид тусгаар тогтносон Палестин улсыг хүлээн зөвшөөрөхийг уриалжээ. Мөн барьцаанд байгаа Израилын иргэдийг суллах, хоёр жил орчим үргэлжилж буй байлдааны ажиллагааг зогсоохыг шаардсан байна.
Харин АНУ, Израил бага хуралд оролцолгүй бойкотолсон бөгөөд өнөөгийн нөхцөлд Палестин улсыг байгуулах нь терроризмыг дэмжсэнтэй адил гэж үзэж байгаа ажээ. Өмнө нь мэдээлснээр, Франц улс Палестиныг албан ёсоор хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргасан билээ.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл4
Трампын худалдааны тариф гэдэг зүйл олон улсыг урьдын бодлогоо бодит байдалтай уялдуулан харах сэтгэгдэл төрүүлжээ гэж ойлголоо,өөрсдөд нь ЭЗ,тусгаар тогтнолд нь нэг л өдөр аюул учирч болзошгүйг ухаарч,анусын эсрэг тэмцэл гэж ойлголоо,1947 оноос хойш олон жил хүлээн зөвшөөрөхгүй явцгаагаад гэнэт л сэхээ оржээ дээ янз нь,Палестин гэдэг улс байх ёстой гэж Оросоос өөр ямар ч улс хэлж чаддаггүй л байлаа даа???
Эмээ уу,,,дебиль ээ,,,англи франц европийн улсууд,,,палестины улс байгуулах нь зөвөө л гэж байнаа,,,хуцаад бай,,,эргүү балай оркоо,,,
HAMAS BHGUI BOLVOL ENHTAIVAN TOGTMOI. HAMAS BOL NER NUUREE NUUSAN ADGIIN ALUURCHID HOGIIN SHAARNUUD BILEE
ХАМАС ХЕЗБОЛЛА бүлгүүдийг Иран улс санхүүжүүлж,зэвсэглэж сургаж бэлдээд АНУ Израилийн эсрэг турхирдаг юм