sonin.mn

Монголын үндэсний бөхийн дэвжээнд шинэ нэр тодорч, хүч, бяр, уран барилдаанаараа олны анхаарлыг татаж байна. Энэ бол улсын наадмын түрүү бөх, шинэхэн арслан Э.Батмагнай юм.

Тэрбээр 2025 оны улсын баяр наадамд үнэмлэхүй амжилт үзүүлж, үзүүр түрүүнд үлдэн улсын арслан цол хүртсэн. Үүнээс хэдхэн хоногийн дараа болж өндөрлөсөн Өндөр гэгээний Даншиг наадамд дахин түрүүллээ. Богино хугацаанд хоёр ч томоохон барилдаанд дараалан түрүүлсэн нь түүний бяр, тэсвэр, барилдааны чансаа оргилдоо байгааг харуулж байна.


Э.Батмагнайг бөх сонирхогчдын зүгээс зөвхөн биеийн хүч чадлаараа бус, тактик, ухаалаг барилдаанаараа ялгарч байна гэж дүгнэж байгаа. Бөхийн замналынх нь энэ үе нь түүний “торгон ирэн дээрээ” явж байгаагийн баталгаа гэхэд болно.


Одоо Э.Батмагнайд зөвхөн түрүүлэхээс гадна дараагийн том зорилт болох бэлтгэлийн тогтвортой байдал, эрүүл мэндээ хамгаалах, уран барилдаанаа хадгалах сорилтууд тулгарах нь тодорхой.


Н.Отгонцэцэг