
Олон улсын тусгай олимпын бүсийн хурал Монгол Улсад болж байна. Хуралд оролцохоор Олон улсын тусгай олимпын хорооны тэргүүн Мэри Дэвис болон бүсийн захирлууд манай улсад иржээ. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тус хорооны тэргүүн, бүсийн захирлуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар тусгай олимпыг бүх талаар дэмжихээ илэрхийлж, боловсрол, спорт, нийгмийн бүх түвшинд хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэхээ илэрхийллээ.
Тусгай олимп гэдэг нь оюуны өөрчлөлт, онцлогтой хүүхэд, залуусыг спортоор дамжуулан нийгэмшүүлэх хүмүүнлэгийн хөдөлгөөн юм. Энэ хөдөлгөөнд манай улс 2013 онд нэгдсэн. Өнөөдрийн байдлаар тусгай олимпын 1000 гаруй тамирчинтай болжээ. Тусгай олимпын тамирчдыг энгийн тамирчидтай хамт нэг баг болгон оролцуулдаг нь энэ олимпын онцлог. Ингэснээр нэг нэгнээ хүлээн зөвшөөрч, ойлголцож энэ хэрээр тамирчид илүү хөгжиж, нийгэмшдэг байна. Нийгмийн харилцаанд шууд оролцуулахаас илүүтэй спортоор дамжуулан хөгжүүлж, өөрчлөлт гаргах нь энэ олимпын гол зорилго ажээ.
Монголын тусгай олимпын хорооны тэргүүн С.Оюун тусгай сургуулийн хүүхдүүдийг бэлдэж, тэмцээн уралдаанд оруулах боломж хязгаарлагдмал байсан. Харин тусгай олимпын хүрээнд тэдэнд дэм болж, бие бялдрыг нь хөгжүүлж, бусдын адил эрх тэгш иргэн гэдгийг олон нийтэд таниулах болсноор маш олон ахиц гарсан. Засгийн газар бүх талаар дэмждэг нь түлхэц болдог гэв.
Тус хорооны тэргүүн Мэри Дэвис Монгол Улсын Ерөнхий сайдыг хүлээн авч уулзаж буй талархлаа илэрхийллээ. Олон улсын тусгай олимпын хороо 1968 байгуулагдсан, үйл ажиллагаа, хөтөлбөрүүд анх АНУ-д эхэлсэн. Харин одоо тус хорооны гишүүнээр 175 улс нэгдээд байна. Тамирчдыг бэлтгэж, дасгалжуулахаас гадна тамирчдын авьяас, ур чадварыг дэлхий нийтэд таниулах, ойлгуулахыг зорьж уралдаан тэмцээн зохион байгуулдаг талаар ярилаа.
Сэтгэгдэл11
Шааа шаа пизда минь наад технологийн салбар, программ зохион бүтээгч нараа дэмжих хэрэгтэй. Эдийн засгийн эм тариа болсон программ зохион бүтээх ажлыг хийж байгаа монголынхоо компаниудыг дэмжээч.
Бүдүүлэг новш гэж.П хараалаас өөр эрдэмгүй үхэр Монгол
Эртхэн шиг эх газартаа нэгдээ тэнэглэл суухаар
Ална шүү, муу гахай минь.
ХҮМҮҮНЛЭГИЙН ҮҮДНЭЭС ЭНЭ МАШ ЗӨВЛӨЛ ЭХЛЭЛ ШҮҮ ,,,АМЖИЛТ .
Элдэв тоглоом наамаа одоо болио Зандка цахилгаан дулаан Бинзены үйлдвэрээ л ярь хий мөнгөгүй гуйлагчин улс байж тэнэгтээд зугаа цэнгэл хөөгөөд дээд доодгүй солиорох юмаа
Хэлээд юу гэхэв. Мангаруудыг загнах хэрэгтэй.
Элдэв тоглоом наамаа одоо болио Зандка цахилгаан дулаан Бинзены үйлдвэрээ л ярь хий мөнгөгүй гуйлагчин улс байж тэнэгтээд зугаа цэнгэл хөөгөөд дээд доодгүй солиорох юмаа
мантуу Хүүрсүг Данхыг оргуулж зугатаалгасан байна
Спортын наадам дуу хөгжим фестиваль яах вэ Монголоор дүүрэн хазгай муруй англи Солонгосоор дуулсан залуус байна . Үйлдвэрлэл алга мөнгөн тэмдэгт хүчгүй үнэгүйдэж Зимбабве боллоо
Спортын наадам дуу хөгжим фестиваль яах вэ Монголоор дүүрэн хазгай муруй англи Солонгосоор дуулсан залуус байна . Үйлдвэрлэл алга мөнгөн тэмдэгт хүчгүй үнэгүйдэж Зимбабве боллоо