sonin.mn

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гэнэтийн эргэлт тавын даваанд тохиолоо. Аймгийн арслан Н.Наранбаатар улсын аварга О.Хангайг өвдөг шороодуулж, улсын начин цолны болзол хангав.


О.Хангай — энэ нэр түрүү, үзүүрт яригддаг, наадмын өнгийг тодорхойлдог гол бөхийн нэг. Тиймдээ ч түүнийг олон нийт, бөх сонирхогчдын зүгээс энэ жилийн наадмын түрүү, үзүүрт үлдэх магадлалтай гэж үзэж байв.


Гэвч идэрхэн аварга энэ удаад өвдөг шороодлоо.

Ийнхүү тавын даваанд О.Хангай унаснаар бүхэл бүтэн бөхийн тааврын зураглал өөрчлөгдөж, дээд давааны тохироо дахин шинэчлэгдлээ. Хэн хэнтэй тунаж барилдах вэ, ямар цолтон хэнийг амлаж авах вэ гэсэн таамаг эвдэгдлээ.


М.Чой




М.Чой