
Гүрж улсын Батуми хотод шатрын 8, 10, 12 насныхны Дэлхийн цомын тэмцээн зургадугаар сарын 22-ноос долоодугаар сарын 2-ны хооронд болов. Дэлхийн шатрын холбооны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан тус тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдсөнөөс 12 хүртэлх насны охидын ангилалд И.Цэлмүүн хүрэл медаль хүртлээ. Тэрбээр шатрын өсвөрийн Дэлхийн цомоос медаль хүртсэн Монголын анхны тамирчин болж байгаа бөгөөд тус тэмцээний үеэр зохион байгуулсан шатрын бодлого бодолтын тэмцээнд түрүүлжээ.
Сэтгэгдэл2
Үнэхээр гайхамшиг. Бүгдээрээ мундаг хүүхдүүд, байх эзэлсэн ч эзлээгүй ч . Бүх хүүхдүүддээ баяр хүргэж улам их амжилт хүсэн ерөөе
Баяр хүргэж сайн сайхан бүхнийг хүсч ерөөе. Гэрийн ахмадууд болон багш нарт нь баяр хүргэе.