
2025 оны зургадугаар сарын 27-ны орой Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрлах “Gem Mall” худалдааны төвд 45 настай эрэгтэй өөрийн 36 настай эхнэрийг ажлын байран дээр нь 38 удаа хутгалж, олон нийтийн газар онц хэрцгийгээр амийг нь хөнөөсөн хэрэг гарлаа. Энэ эмгэнэлт хэрэг Монголын нийгэм дэх гэр бүлийн хүчирхийллийн бодит байдал, төрийн хариуцлагын цоорхойг дахин нэг удаа тод харууллаа.
Хүмүүсийн нүдэн дээр, төв талбайн хаяанд...
Хэрэг Баянгол дүүргийн 6-р хороонд байрлах “Gem Mall” худалдааны төвийн нэгдүгээр давхарт, олон арван хүний нүдэн дээр болжээ. Хохирогч эмэгтэй тухайн худалдааны төвд ажилладаг байсан бол хэрэгтэн нь түүний хуучин нөхөр, гэр бүлийн маргаантай байсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Одоогоор цагдаагийн байгууллага хэрэгт холбогдогчийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ч олон нийтийн дунд хэдийнээ эргэлзээ, бухимдал бий болчихоод байна — яагаад ийм ноцтой, олон удаагийн хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэй хамгаалагдаж чадаагүй вэ?
Урьд нь хамгаалалт хайж байсан уу?
Ойрын эх сурвалжуудын хэлснээр, хохирогч өмнө нь нөхрийнхөө дарамт, хүчирхийлэлд олон удаа өртөж байсан бөгөөд цагдаагийн байгууллагад хандаж байсан талаар мэдээлэл байгаа ч түүнийг хамгаалах бодит арга хэмжээ авагдаагүй бололтой.
Энэ бол Монголын гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тогтолцооны сул тал. Гомдол гаргасан ч “аюул нотлогдоогүй”, “баримт дутуу” гэх шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгодог байдал олон жил үргэлжилж ирсэн. Тэгтэл бодит аюул нотлогдох мөч нь хэтэрхий оройтдог буюу тухайн хүн амиа алдсан үед л бид хүлээн зөвшөөрдөг болжээ.
Гэр бүлийн хүчирхийлэл – нийгмийн дарангуйллын хэлбэр
Гэр бүлийн хүчирхийлэл нь хувь хүний “уурын асуудал” биш — энэ бол нийгэмд гүн суусан, эрэгтэйчүүд давамгайлсан, хүчирхийлэлд дассан тогтолцооны илрэл. Эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж, амь нас нь аюулд орсон тохиолдолд ч “гэр бүлийн дотоод асуудал” хэмээн үл тоомсорлож ирсэн нь ийм төрлийн хэргийн хөрсийг бүрдүүлдэг.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Монголд гэр бүлийн хүчирхийлэл нь зөвхөн гэр оронд биш, ажлын байр, нийтийн орон зайнд ч ил хэлбэрт шилжиж буй нь нийгмийн ёс суртахууны ноцтой доройтлыг илтгэж байна.
38 удаа хутгалсан нь зүгээр нэг уур биш...
“38 удаа хутгалсан” гэдэг бол зүгээр нэг сэтгэлийн хөдлөл биш. Энэ бол эмэгтэйг өмчлөх, дарангуйлах, шийтгэх гэсэн санаархлын ноцтой илрэл. Гэмт этгээд хохирогчийг ажлын байран дээр, олон хүний өмнө ийм хэрцгий аргаар хөнөөсөн нь “хяналт тогтоох”, “түүнд хамаатай бүхнийг устгах” гэсэн хандлага гэдгийг сэтгэл судлаачид анхааруулж байна.
Хууль бий, хэрэгжилт алга
Монгол Улсад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2016 онд шинэчлэгдэн батлагдсан ч хэрэгжилт сул, хамгаалалт хангалтгүй хэвээр байна. Түр хамгаалах байр хомс, сэтгэлзүйн зөвлөгөө олдоц муу, хүчирхийлэгчид хариуцлага хүлээх нь ховор. Хамгаалах тогтоол гаргалаа ч түүнийг хэрэгжүүлдэг, хяналт тавьдаг бүтэц сул байна.
Тухайлбал, өнгөрсөн хоёр жилд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 20 гаруй хүн амины хэрэг бүртгэгдсэн бөгөөд үүний ихэнх нь өмнө нь цагдаад хандсан, мэдээлэл өгсөн ч хамгаалалт авч чадаагүй байжээ.
Эцэст нь нэг эмэгтэйн амь, бүх нийгмийн эмгэнэл болж байна.
Энэ хэрэг бол ганц гэр бүлийн асуудал биш. Энэ бол төр, хууль, нийгэм гурвын дундах хариуцлагын томоохон хоосон орон зай. Хэрвээ төр хүчирхийлэгчид хариуцлага тооцож, хохирогчийг хамгаалсан бол тэр эмэгтэй амьд байх байлаа.
Тэр бүсгүйг 38 удаа хутгалсан нь бидний 38 удаа дуугүй өнгөрсөн мөч гэхэд болно.
Э.Солонго
Сэтгэгдэл26
цааз байхгүй улсад нэг иймэрхүү, үсрээд 10 жил суугаад, өршөөлөөр суллагдана гэдгээ мэдэж байгаа
Саарал ордонд Хүй Сю Жан гишүүн Баярсайханыг алахаар санаархаж заамдаж цохиж унагааж байсан.Хүмүүс салгаагүй бол өдийд Баярсайхан Батхүү агсан шиг болох магадлалтай байсан.
Саарал ордонд МАН-ынхан Батхүү агсаныг нүдийг нь хөхөртөл зодож алсан хэргийг хууль хяналтынхан авлигал авч хэрэгсэхгүй болгосон.
Социализмын үед ч аймшигтай муухай хэрэг үе үе гардаг л байсан….тэр үед одооных шиг ил мэдээлдэггүй хав дараад өнгөрдөг байсан….одооны энэ ёс суртахууны их уналт Социализмын матрериал техникийн баазыг байгуулж байсан тэр үеэс үеэс эхлэлтэй…ах нь залуудаа 1980-аад оны үед Ажилчны районы ЦСХ-т ажиллаж байлаа л даа….сард 2 удаа үйлдвэрийн ажилчдын цалин тавих үеэр архидалт зодоон нүдээн хутга шөвөг хүн амины хэрэг,хүчин танхай их гарна аа тэр үед хэлтсээрээ бэлэн байдалд орж ажилладаг байлаа шүү дээ….одоо л нэг их жаргаж байсан ч юм шиг юм яриад байгаа ч тэр үед амьдрал үнэндээ одооныхоос хамаагүй ядуу,дарга нараасаа сүнсээ зайлтал айдаг шогийн шог хөгийн л байсан шд
Нөхөр нь зоддог салах өргөдлөө өгч
МАНын хууль үйлчилдэггүй дархлагдсан дарга данжаад нартай барьцах улс олон болж байна
Цагдаагийн дарга нар ууж идээд ажлаа хийхээ больсныг харуулж байна. Зурагтанд салаавч гаргасан улсыг ямар түргэн баривчилдаг билээ.
сэтгэц асуудалтай байх. 3 хүүхэдтэй гсэн бх энэ харгис эр. цааз бхгүй болхоор бүр хэцүү юмдаа
Буу биш хутга байхадтийм олоуулаа байж ямар хулчгар юм бэ? Нийгмийн ёс суртахуун бүхэлдээ доройтсоны шинж
Хүний эрх хүний эрх. Гэмт хэрэгтнүүдийг өмгөөлөн хамгаалах хохирогчийг үл тоож хаях хүний эрх монгол улсад цэцэглэн хөгжиж байгаагийн баталгаа бол энэ хүн алсан хэрэг мөн. Үүний улмаас энэнээс илүү аймшигт хэрэг гарсаар байх болно.
Хүний эрх нэрийн дор Хувь хүн гэмт хэрэгтнүүд завшиж баярлаж нийгэм олон түмэн хохирч зовдог боллоо миний монгол орон.
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж !!!!
Хүрэлсүх хойтон 105 жилийн ойгоор өршөөлийн хууль гаргаад өршөөчихнө гэж тооцоолоод хийж байгаа хэрэг ээ !
Саарал ордонд МАН-ынхан Батхүү агсаныг нүдийг нь хөхөртөл зодож алсан хэргийг хууль хяналтынхан авлигал авч хэрэгсэхгүй болгосон.
одоо УИХ-ын гишүүн болчихоод хаахалзаж яваа,хөхүүл эвшийг бамбарууштай нь буудаж алчихаад дээр нь зургаа татуулдаг хулигаан банди….үнэн үү ?
Ene balmad amitan hun alj bhad tolgoi ruu ni yum shidcnih hun oldsongui yu.
Ёс суртхуунгүй улс хэзээ ч хөгжихгүй.
Бусдыг хэлэхээсээ өмнө өөрийгөө нэг сонжоод үзээрэй….
Гадаадад бол хүн амины хэрэг хийсэн хүний нэр ус гэр бүлийн хүмүүжсэн орчин маргааны шалтгаан алуулсан эмэгтэй урьд нь цагдаад хандаж байсан бол бүх мэдээллийг ил тод цагдаа ч снтгүүлчид ч сурвалжилж мэдээлдэгг юмаа Манайд бүх юмыг нууцлаад олон нийтэд ямар ч сургамж авах боломж олгодоггүй Алуурчин архи хар тамхинд донтогч байсан бол архи уудаг хүмүүс сэрдхийж өөртөө длгнэлт хийх жишээтэй Манайд больчихоод төр. Засаг цагдаа хамгаалаагүй алуулчихлаа гэж үзэж байгаа бололтой Хувийн хариуцлага чухал байнаа Охид эмэгтэйчүүд яаж архичин хүчирхийлэгчтэй суухгүй болох вэ Таарахгүй бол яаж соелтой салдаг болох вэ
Монголын завхарсан төр засаг шүүхтэйгээ нийлж байгаад Өнөрөөг шоронд хийж шогтоод
Олон жилийн өмнө дөө…АНУ-ын Калифорни муж улс Сан Франциско хотод нэг билэг танхай Монгол эр архи ууж гөлөмцхөөрөө л хамт амьдардаг эмэгтэйдээ гар хүрдэг,зоддог нүддэг байж л дээ….ээлжит нэг архидан согтууралтынхаа үеэр сурснаараа нөгөө муу хамт амьдардаг эмэгтэйгээ зодоод балбаад эхэлж,хөршүүд нь яаж зүгээр байх вэ 911 рүү утасдаад цагдаа дуудчихаж….Цагдаа ирээд юу болов яав ийв гэж байтал манай согтуу гар цагдаа руу хутга барьж дайраад,мэдээж Америк цагдаад газар дээрээ золбин нохой шиг буудуулаад чад болсон доо….ТВ-ийн оройн мэдээгээр нэр устай зурагтай хөрөгтөй нь illegal immigrant гээд л гаргасан шд
bolj muu huuriig
zerleg mongol zaluuchuud huchirhiilel , arhidalt, zavhairlaas uur yu ch medehgui zerelgguud hd
зассс сүртэй ийм байгаагүй юм шиг эхнэр нөхөр алалцаад л ирсэн харин сүүлийн үед их цөөрч
зассс сүртэй ийм байгаагүй юм шиг эхнэр нөхөр алалцаад л ирсэн харин сүүлийн үед их цөөрч
Цагдаад хандахаар согтуу хүнд үг хэлдэг чиний буруу гэж цагдаа нар нь хохирогч болоод очиж байгаа хүнд нь буруу өгөөд үл тоодог болохоор очсон очоогүй ижил гэж бодношүүдээ