
2025 оны 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эмэгтэй шигшээ баг түүхэн дээд амжилт үзүүлж, мөнгөн медаль хүртсэн нь зөвхөн спортын ялалт бус, үндэстний бахархлын том илэрхийлэл болж үлдлээ.
Ердөө хоёр жилийн өмнө энэ баг дэлхийн аваргын чансаанд 20 багаас 18-д бичигдэж байсан бол өнөөдөр дэлхийн аваргуудыг дараалан буулган авч, дэлхийн дэд аварга болтлоо хүчирхэгжсэн нь Монголын спортын хөгжлийн тод гэрэл болон гялалзаж байна. Энэ бол хувь хүний авьяас чадвар, багийн эв нэгдэл, дасгалжуулагчийн бодлого, төрийн дэмжлэг, ард түмний итгэлийн нийлбэр.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ түүхэн ялалтын дараа тэдэнд хандан: "Монголын төр, ард түмэн, Монгол эх орон монгол охид Та бүхнээрээ бахархаж байна... Монголчууд атгасан гар шиг эв эетэй байхдаа бахдам түүх бүтээж чаддагийг энэ торгон мөчүүд яруу тодоор батлан харуулж байна"
хэмээн онцлон хэлсэн нь энэхүү амжилт зөвхөн спортын тэмцээний үр дүн биш, үндэстний нэгдэл, эв нэгдлийн бэлгэдэл болохыг батлан харуулсан үг байлаа.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Монгол Улсын Ерөнхийлөгч тэдэнд Монгол Улсын Гавьяат Тамирчин цол хүртээхээр шийдвэрлэж буй гэнэ. Энэ бол зөвхөн шагнал бус, улс орон ард түмэн нь тэдний хөдөлмөрийг үнэлж, түүхэнд үлдээж буйг илэрхийлэх төрийн дээд үнэлгээ юм.
Энэ бол зөвхөн нэг багийн амжилтыг биш, эмэгтэйчүүдийн оролцоог, тэдний хүч, ухаан, тэсвэр тэвчээрийг үнэлсэн төрийн том мессеж, залуусын спортын замналд итгэл, үлгэр дуурайлал өгөх хөшүүрэг. Улс төрийн болон нийгмийн салбарт эмэгтэй манлайллыг улам тодотгож буй дэмжлэг болно.
Энэ гавьяа бол зөвхөн сагсан бөмбөгийн талбайн амжилт биш. Энэ бол дэлхийн тавцанд Монгол эмэгтэйчүүд ямар хүчирхэг, эвтэй, ухаалаг, бахархмаар байж чаддагийг зарлан тунхагласан түүхийн агшин юм.
Монголын охид эх орныхоо нэрийг дэлхийд өргөж, төрийн соёмбот далбааг аваргуудын дэргэд мандуулж чадсан энэ торгон мөч бол үе үеийнхэнд урам зориг, итгэл найдварын гал бадраасан түүхэн үйл явдал юм.
Тиймээс ч Ерөнхийлөгчийн зүгээс тэднийг төрийн дээд шагналаар шагнах нь зөвхөн одоогийн гавьяаг үнэлсэн хэрэг бус, ирээдүйд дэлхийд мандуулах олон залуусын замыг гэрэлтүүлж буй үнэт түүх болон үлдэнэ.
Монголын төр, ард түмэн энэ гайхамшигт ялалтыг хэзээ ч мартахгүй. Монгол охидын ялалт бол Монгол үндэстний итгэлийг сэрээсэн түүхэн ялалт юм.
С.Сарнай
Сэтгэгдэл18
Uraaaa!!!!
Chingis Ih Haanii maani ur sad gaihamshigt Mongol goo uzesgelent OHIDOO tevren tevren tevren unsie. Ta nar Tuuh buteelee. Hairtai shuu hairtai.
Gaviya shagnal baga baina, tus bur 4 oroo bair, 570, sar bolgon 10 say tsalin ogoh heregtei, za tegeed aav eejiin nutguud n 300 honi geh met ogoh heregtei. Sags togloj uls hogjino shuu
Ёстой бахархмаар, сэтгэл огшмоор, өөрийн эрхгүй нулимс асгармаар байсан шүү!!! Мундаг мундаг!!!
зөв. гэхдээ үүн шигээ оюуны хөдөлмөрийг ч үнэлэх ёстой
5х5 буюу хоёр шийдтэй жинхэнэ сагсанд Монгол сураггүй бөгөөд Гуам арлын багт хүртэл навс тавиулдаг юм ! 210 орноос 209 д ордог байх ! Энэ 3х3 бол дөнгөж саяхнаас үүсэж эхэлж байгаа шинэ төрөл ! гудамжны хүүхдийн сагс гэж хэлдэг юм ! Сая Амёрик Укрианы охидууд хөдлөхгүй байсан ! нэг л ноотой ! Багийн эзэн нь болох Хассуурийн Ганхуяг бол мөнгөтэй хүн ! Нидёрландийн багийг арай авлигадаж чадаагүй байх !
Teneg ym uu? Gudamjnii sags gene shu. Ene bol olimpiin turuld orson sport shu. Mongolchuud amjilt gargaj bga gehees shees ni goojij bh shiv. Yagaad yagaad!
202.126.90.189 бүү бухимд наадахын чинь тархины хэмжээ нь л тэр,спортод биш спиртэд, амжилтанд биш аль болох доош нь хийхэд дуртай,спортын олимпын төрөл гэх ойлголт байхгүй мудак амьтан л байж таараа, охидууд маань жаахан анусыг хожсон тоглолтондоо ханачихсан тал байсан байхаа,анусын хүүхэн манай тоглогчийг муухай харааж байсныг нь бодохоор л хожсонд нь маш их баярлаж байлаа даа,охидууд мааань мундаг байлаа
За боль доо. Хурдын н гүйцэхгүй болохооро хаяж байсан
Гудамжны сагс чинь Олимпийн спортын төрөл болчихоод байна. Путиний цөмийн зөвлөх гуай
Хэхэ юу ч хэлхэвдээ бүх юм чам шиг биш халтараа
Путиний цөмийн зөвлөх новшоо амаа татаж сур.
Юмыг харлуулахдаа гаргууд хүн юм хөөрхий.Алив урлаг , спортын төрлүүд нь өрх гэр,омог отог,гудамж,айл саахалтууд ,нэг улс ,нэг үндэстэн,нэг тив гэхчлэн хүрээгээ тэлж хөгжсөөр олон улс,дэлхий,олимпийн төрлийн уралдаан тэмцээн болж хөгждөг л дөө. Дуурийн дуу гэхэд л Итали улсын Венец хотын усан дээрх завь залуурдагчид завин дээрээ хүн суулгахын тулд элдэв дуу авиа гаргаж өрсөлдсөөр энэ цаг үед дэлхийн сонгодог урлаг болтлоо хөгжсөн түүхтэй байдаг.Жүдо Японоос гэхчлэн хэлвэл олон юм бий.3х3 сагсан бөмбөгийн спорт нь шинэ төрөл гэвэл мөн үү гэвэл мөн л дөө.Гэхдээ л олимпийн төрөлд орчихсон олон орны залуус үзэж дарж байна шүү.Манай охид сайн тоглосон.Амжилт үзүүлхэд нутаг,дэвжээ хөгжөөн дэмжигчид онцгой нөлөөлсөн гэвэл өөр л дөө.Гэхдээ охид маань сүүлчийн тоглолтонд айлын тоглолтын хамгаалалтыг сэтэлж чадахгүй фаникт орж хэтэрхий олон торгууль авснаас тоглолт нь бүрэн гараагүй өмнөх шигээ эмоцтой ,итгэлтэй тоглож чадсангүй гэж л харагдсан.Бусад багуудаас хурд илүү байсан.
Маш.зөв
Муу орос гөлөг
Corrupted people and Sport
Алиа марзан гошин шогчид гавьяат болоод байхад эд нар болохгүй яахав дэ….
Хзрэлсүх ЖАНЖИН л мэдэх хэрэг байх.. ямар үед яаж попрохоо мэддэг л хүн дэ.. бусдаар бол балай өгөр шаар ..!!!!!!!