
Испаний алдарт фото зурагчин Хосеба Урретавизкая (Joseba Urretavizcaya) зохиолч Альваро Бермежо (Alvaro Bermejo) нарын Монгол үндэсний бөхийн тухай “БӨХ” бүтээл хэвлэгдэн гарлаа.
Зурагчин Хосеба Урретавизкая нь европ, латин америкийн алдартай хөлбөмбөгчид, тамирчид, жүжигчдийг хар цагаан дүрсээр авч олон оронд бүтээлээрээ алдаршсан бөгөөд Эртний түүхт монголчуудаас үндэсний бөхийг нь онцолсон шинэ бүтээлээ үзэгчдэд хүргэхэд бэлэн болсон байна.
Зурагчин нь бөхчүүд, монгол наадмын торгон агшинг хар цагаан дүрсээр, номын зохиолчид Монгол улс ба үндэсний бөхийн түүхийг англи монгол хэлээр бичжээ.
Та бүхэн энэхүү номын тухай дэлгэрэнгүй мэдээллийг 95056858, 99118479 дугаараас хүлээн авна уу.
Сэтгэгдэл0