sonin.mn

ПАРИС. 2025 оны зургаадугаар сарын 25 /ТАСС/. Санхүүгийн тайлагналын дүрэм журмыг зөрчсөний учир Францын долоон удаагийн аварга “Лион” багийг тус улсын хөл бөмбөгийн лигийн хоёрдугаар дивизион руу шилжүүлж, зэрэглэл бууруулахаар шийдвэрлэжээ. Энэ тухай L’Equipe сонинд мэдээлсэн байна.

Өнгөрсөн оны 8 дугаар сард Хяналт, удирдлагын үндэсний газраас /DNCG/ хийсэн дүгнэлтэд “Лион” баг тоглогчдоо бусад багт шилжүүлснээр 100 сая еврогийн орлого олсон” гэж дурдсан ажээ.




Өчигдөр буюу мягмар гарагт “Лион” клубын ерөнхийлөгч Жон Текстор, тус клубын спорт хариуцсан захирал Микаэл Герлингер нарыг DNCG байгууллагаас дуудаж уулзахдаа "Лион" багийг хоёрдугаар дивизион руу шилжүүлэх тухай шийдвэрийг эцэслэн баталсныг танилцуулсан байна. Эл шийдвэрийг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15-нд гаргасан аж.




Харин “Лион” клубын удирдлага DNCG-ийн эцсийн шийдвэрийг нэн даруй давж заалдана гэдгээ мэдэгджээ.  

“Лион” баг энэ улирлын Францын аварга шалгаруулах тэмцээнд 6 дугаар байр эзэлснээр Европын лигийн тэмцээнд оролцох эрхийг авсан юм. Тус баг Францын аваргаар 7 удаа шалгарч, Францын цомыг 5 удаа өргөжээ.



Б.Адъяахүү