sonin.mn

6-р сарын 23-нд Хятадын Гадаад харилцааны яам хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр БНХАУ-ын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь хэвлэлийн бага хурлыг даргалав. 

Энэ үеэрээ: "Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий Сайд Ли Чян 16 дахь Зуны Давосын Форумд оролцоно гэж саяхан мэдэгдсэн. Хятад улс энэ форумаас ямар хүлээлттэй байна?" гэсэн сэтгүүлчийн асуултад

Гүө Жяакүнь хариулахдаа: "Зуны Давосын Форум өнгөрсөн хугацаанд 15 удаа амжилттай зохион байгуулагдсан бөгөөд Хятад улс болон дэлхийн бусад орнууд хоорондын харилцааг бэхжүүлэх, бодит хамтын ажиллагааг дэмжих чухал талбар болсон юм. Одоогийн байдлаар дэлхийн эдийн засгийн өсөлт сул, ганц талт үзэл, протекционизм нэмэгдэж, олон талт худалдааны тогтолцоонд ноцтой нөлөөлж байна. Иймд энэ удаагийн форумд оролцохоор бүртгүүлсэн зочдын тоо шинэ рекорд тогтоож байгаа нь талуудын эдийн засгийн даяарчлал, чөлөөт худалдааны тогтолцоог хамгаалах нийтлэг хүсэл эрмэлзэл, Хятадтай худалдаа, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэх эерэг хандлагыг дахин нотолж байна. Бид дэлхийн эдийн засагт илүү тогтвортой байдал, итгэл найдвар нэмэхийн төлөө бусад орны зочдын хамт хичээн ажиллах болно" гэв. 


Г.Бямба