
CGTN дэлхийн таван хэл дээр санал асуулга явуулж, Америкийн Ираны цөмийн байгууламж руу хийсэн цохилттой холбоотой олон нийтийн байр суурийг сонирхжээ. “Шөнийн алх” нэртэй агаарын цохилт нь Ойрх Дорнодын хямралын "Пандорагийн хайрцгийг" нээсэн үйл явдал боллоо гэж олон хүн дүгнэжээ.
Санал асуулгад оролцогчдын
91% нь Америкийн үйлдэл нь Ойрх Дорнодын хурцадмал байдлыг улам гааруулсан, 90% нь Америкийн үйлдэл НҮБ-ын дүрэм болон олон улсын эрх зүйн зарчмуудыг ноцтой зөрчсөн, Ираны бүрэн эрхт байдал, аюулгүй байдалд халдсан, 90% нь Израилын цэргийн ажиллагаа бүс нутгийн хурцадмал байдлыг нэмэгдүүлсэн гэж шүүмжлэв.
84% нь Израил Ойрх Дорнод дахь хүмүүнлэгийн хямралыг даамжруулсан хэмээн буруутгасан байна.
Мөн санал асуулгад оролцсон хүмүүсийн 85% нь мөргөлдөөний тархалтыг зогсоож, гал зогсоохыг яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй,
77% нь Ойрх Дорнодын асуудлыг зөвхөн улс төрийн замаар шийдэх нь тогтвортой энх тайвны цорын ганц гарц, 91% нь нөлөө бүхий том гүрнүүд хариуцлагаа ухамсарлаж, бүс нутгийн энх тайвныг дэмжих бодит алхам хийхийг уриалжээ.
Уг санал асуулгад 12 цагийн дотор англи, испани, франц, араб болон орос хэлээр 10,472 хүн оролцож, өөрсдийн байр суурийг илэрхийлсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл0