sonin.mn

Биеийн тамир, спортын улсын хорооноос Узбекистан улсын Спортын яамтай хамтран ажиллах хүрээнд хоёр улсын хүндийн өргөлтийн баг тамирчдын хамтарсан бэлтгэл сургуулилтыг зохион байгуулахаар тогтсон билээ.


May be an image of 5 people, suit and text

Тэгвэл энэ ажлын үргэлжлэл болгож, өчигдөр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт Узбекистан улсын Баходир Джалоловын нэрэмжит боксын төрөлжсөн сургуулийн захирал Акбар Уразбаев болон сонирхогчдын боксын олимпын аварга, дэлхийн хошой алт, Ази тивийн гурван удаагийн аварга Баходир, Джалолов нарыг хүлээн авч уулзлаа.


May be an image of 2 people and suit

Уулзалтаар боксын өсвөрийн тамирчдыг харилцан өндөр төвшинд бэлтгэх тал дээр санал нэгдэж, “Бахрейн-2025” Азийн залуучуудын III наадмын өмнө хамтарсан бэлтгэл сургуулилт хийлгэхээр тохирлоо. Цаашлаад боксын насанд хүрэгчдийн баг тамирчдыг 2026-2028 оны хооронд хамтарсан бэлтгэл сургуулилтад хамруулах санал дэвшүүлэв.