
Английн нийслэл Лондон хотод шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 10-15-нд болов.
Тэмцээнд 64 орны 420 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас гурван баг өрсөлдөхөд “Монгол Б” баг 2400 хүртэл рейтингтэй багуудын түргэн тоглолтын төрөлд тэргүүн байр эзэлж, төрийн дуулалаа эгшиглүүллээ.
Энэ тэмцээнд: GM 111, WGM 12, IM 61, WIM 6, FM 48, WFM 17, CM 17, WCM цолтой 7 тамирчин өрсөлдсөн байна. Дэлхийн аварга цолонд хүрсэн “Монгол Б” багт багийн ахлагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул, Н.Содбилэгт, Г.Энхбаяр нар өрсөлдсөн юм.
Сэтгэгдэл4
Баяр хүргэе
Баяр хүргэе ээ
Монголчууд багаараа тоглож чаддаггүй л гээд байсан ! ингээд чадаж л байна ш дэ ! Ирэхэд нь ёрөнхий сайд Занданшатар том шагнахгүй бол нүгэл болно ! Ёрөнхий сайд болоогүй бол уул нь өөрөө орж тоглох гэж байсан юм нэр нь оччихсон байсан юм !!
Монгол хүн оюуны потенциал сайтай юм шиг байгаа юм. Түүнийгээ зөв ашиглаж чадахгүй, ихэвчлэн буруугаар ашигладаг бололтой. Оюун ухааны төрлийн спортод сайн байгаа юм.