 (1) (1).jpg)
Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нийгмийн сүлжээгээр дамжуулан бордюртэй холбоотой байр сууриа илэрхийлжээ.
Тодруулбал тэрээр:
"Улаанбаатар хот 2024 оныг хүртэл дотооддоо үйлдвэрлэсэн, чанарын шаардлага хангадаггүй Бордюр ашигладаг байсан. Муу чанарын бордюр нь 1-2 жилийн дараа халуун хүйтэн, бороо цас, давс бодис гээд олон сорилтыг давалгүй үйрч бутраад эвдэрчихдэг тул ойр ойрхон сольдог байв.
Бетоны орц найрлага буруу, цемент бетоны орц бага - бусад материал их, хувийн компани, хувь хүмүүс ямар ч хяналтгүй бетон эдлэл ихээр үйлдвэрлэж нийлүүлдэг байсан, намар орой үйлдвэрлэгдсэн бат бэхээ авч амжаагүй байхад нь талбай дээр суурилуулсан, өвөл давс бодис цацдаг боловч тухай бүр цэвэрлэхгүй нууханд удааснаас гэх мэт шалтгаануудын улмаас бордюрнууд үйрч бутарч жил болгон шахуу солихоос өөр аргагүй байсан.
Харин 2024 онд Нийслэл Улаанбаатар хот замын хашлагаа байгалийн чулуун бордюраар солих шийдвэр гаргаж өнөөх хотын дарга нь сонгуультай зэрэгцэн бордюр солих ажлыг эхлүүлэв. Энэ бордюрыг 20 түүнээс дээш жилийн хугацаанд солихгүй. Замын мэргэжилтнүүд 30-50 жилийн настай гэж хэлж байгаа. Жил ирэх тусам бордюрны тухай асуудал гарахгүй болно гэсэн үг.
Мөн энэ жилээс эхлэн хотын явган замыг байгалийн чулуугаар солих ажлыг эхлүүлээд байна. Үндэсний компаниудын гүйцэтгэж байгаа ажилд Нийслэлийн зүгээс аль болох тусалж дэмжиж ажиллаж байна. Хөдөлмөр хамгаалал, хөдөлгөөн зохицуулалт, ажлын дэс дараа график гээд асуудлууд үүсэж байгааг маш сайн ойлгож байгаа. Бүтээн байгуулалтын хугацаа богинохон, урин дулаантай уралдаж 9 сард сургууль орохоос өмнө энэ хэдэн ажлуудаа хийгээд авбал хот минь өнгө нэмж, цэвэр цэмцгэр болно." гэсэн байна.
Сэтгэгдэл8
Ажил чинь амжилт бро. Би шүүмжилдэг л бсан. Одоо бол ажил чинь өөдөөс яриад энэ олон зам тавигдаж энд тэнд бүтээн байгуулалт, газар шорооны ажил өрнөж бгаа болохоор зуны цөөхөн сардаа амжуулах гэж зүтгэж бгааг чинь ойлгоод дэмжинэ ээ.
Нямбаатар чи зайлвал таарна! Ухаантай хүн бол технологи тал дээр нь анхаарал тавиад монголчуудаараа бордюр хийлгэх байсан юм. Хэдэн төгрөгний цавчаа бодсон Нямбаатар мэтийн малнууд л хаа байсан Хятадаас хил дамнуулж хэрэггүй чулуу зөөнө! Мөнгө нь яахав? Хятадын халаас дүүргэж, зөрүү мөнгө Нямбаатар нэрт оркийн түрийвчинд орох нь тодорхой! Зүгээр байгаа зам хуулна, бургас хядна, мөс зөөнө! Энэ өлөн бяндуугийн шуналд хязгаар байна уу?!!!

Ямар гунигтай юмбэ.Жил болгон сольдогт дасчихсан бн шүү.
Харин тийм, өвөл болохоор хүйтэн болдог, зун болохоор бордюр сольдог гэдэг хэлц үг гарсан байсан ш дээ?
Ingej hudlaa yarih hereggyiee hoer jiliin daraa chi bhgyi bolno daraagiin shunaltan solihod chi hariuclaga hyleeh yy daanch iim hudalch nuhdud hariuclaga onoodog bol ingej yarihgyi dee
Зөв зөв хульх 2 жил блоод үйрч хамуурч шавар үйрмэг болдог блок бордурьаас болж байгалиин чулуугаар сольж баина