
Ерөнхий сайд Г.Занданшатарт Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргэж, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин захидал илгээжээ.
Захидалд,
“Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Танд Оросын Холбооны Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэе.
Та Засгийн газрын тэргүүнээр ажиллахдаа Орос, Монголын сайн хөршийн найрсаг харилцааг улам бүр хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна. Засгийн газрын шугамаар идэвхтэй хамтран ажиллах нь худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн болон соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд шинэ түлхэц болно гэдэгт итгэл төгс байна. Энэ нь Орос, Монголын стратегийн түншлэлийн эрх ашигт бүрэн нийцэх билээ.
Эрхэм хүндэт ноён Г.Занданшатар Танд эрүүл энх, сайн сайхан, хариуцлагатай ажил албанд тань чин сэтгэлээсээ амжилт ерөөе” гэжээ
Сэтгэгдэл3
Idi na hui
орсын холбооны улсын эдийн засгийг дайны үед ч гэсэн тогтвортой асар чадалтай яиар ч нөгцөлд нэрвэгдэхгүй гаднаас ямарч хамааралгүй санхүү эдийн засгийн аж үйлдвэрийн шинэчлэлт шинэтгэл хийж хөгжүүлж чадаж байгаа гайхамшигтай ерөнхий сайд баяр хүргэжээ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ БАЯРЛАДАГ БАЯРЛАЛАА
Монгол улс 34 ерөнхий сайд томилоход ОХУ хэн хэнд баяр хүргэсэн бэ санацгаая.