sonin.mn

Тайвани улсад Дэлхийн мастеруудын Х наадам өнгөрсөн сард болоход 107 орны 25 мянга гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас спортын 11 төрөлд 35-90 насны нийт 307 тамирчин өрсөлдсөн билээ.



Монгол Улсын баг тамирчид тус наадмаас 67 алт, 67 мөнгө, 61 хүрэл медаль хүртсэн амжилт байгуулж, наадамд оролцсон баг бүрэлдэхүүн өнөөдөр МҮОХ-ны хурлын танхимд ололт амжилтаа дүгнэлээ. Тамирчдын онцлох амжилтыг дурдвал, 91 настай, гавьяат тамирчин Ц.Раднаа хөнгөн атлетикийн гүйлтийн таван төрөлд алт, 87 настай Т.Цэрэндолгор шидэлтийн дөрвөн төрөлд алт, дугуйн спортын төрөлд 77 настай Т.Пүрэвдорж гурван алтан медаль хүртжээ.