sonin.mn


  Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хороо өнөөдөр ээлжит хурлаа хийлээ.


  Хурлын эхэнд Хурдан морины салбар хорооны орлогч дарга хурандаа Г.Ялалт Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны “Хурдан морины салбар хорооны бүрэлдэхүүн” томилох тухай, “Зохин байгуулах ажлын хэсгийг томилох тухай” тогтоолыг болон гишүүдийн ажил, үүргийн хуваарийг танилцууллаа. 


  Хурдан морины салбар хороо нь энэ жилийн тухайд хурдан морины сэрвээ хэмжих шинэ төхөөрөмжийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд одоогоор бэлтгэл ажлыг хангаж байна. 

Хурлын төгсгөлд Хурдан морины салбар хорооны дарга, бригадын генерал Д.Ганхуяг Үндэсний их баяр наадмын тухай хууль, Хурдан морины уралдааны дүрмийг чанд баримталж, наадамчин олны тав тухыг хангах хүрээнд ажлын хэсгүүд уялдаа холбоотой ажиллахыг үүрэг болгов.