
Хятадын Гаалийн ерөнхий газар 6-р сарын 9-нд статистик мэдээлэл гарган, энэ оны эхний таван сард, Хятадын бараа бүтээгдэхүүний импорт экспортын нийт хэмжээ 17.94 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 2.5 хувиар өсөж, өсөлтийн эрчээ хадгалсан байна.
Тавдугаар сард импорт экспортын хэмжээ 3.81 их наяд юаньд хүрч, 2.7хувиар өсжээ. Үүнд тус сард экспорт 2.28 их наяд юаньд хүрч, 6.3 хувиар өсжээ. Тухайлбал, АСЕАН, ЕХ, Африк, Төв Азийн таван оронд экспортлох хэмжээ тусбүр 16.9, 13.7, 35.3, 8.8 хувиар нэмэгджээ.
Он гарснаас хойш Хятад улсын эдийн засаг өсөлтөө хадгалсан бөгөөд бараа бүтээгдэхүүний худалдаа гадаад орчны дарамт шахалтад тулгарсан ч уян хатан байдлаа хадгалж чаджээ. Өнгөрсөн 5-р сард, Хятадын импорт экспортын хэмжээ өсөлтийн чиг хандлагаа хадгалж чадсан байна.
Сэтгэгдэл0