
6-р сарын 8-нд Хятад, Их Британийн эдийн засаг, санхүүгийн яриа хэлэлцээний Хятадын талын тэргүүн, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн Их Британид айлчлах үеэрээ Их Британийн талын яриа хэлэлцээний тэргүүн, Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй Лондонд уулзаж, Хятад, Их Британийн эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагаа болон хоёр тал хамтаар сонирхож буй асуудлаар санал бодлоо гүнзгий солилцсон байна.
Хэ Лифэн хэлэхдээ, Ши Жиньпин дарга хийгээд Ерөнхий сайд Кейр Стармер нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг Хятад, Их Британи хамтдаа чармайн хэрэгжүүлэх ёстой. Хятад, Их Британийн эдийн засаг, санхүүгийн яриа хэлэлцээний үр дүнг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлж, эдийн засаг, санхүүгийн янз бүрийн салбарын солилцоо хийгээд хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлж, харилцан ашигтайгаар хамтдаа хожих үр дүнд хүрэхийг эрмэлзэж, Хятад, Их Британийн эдийн засгийн харилцаа үргэлжлэн эрүүл, тогтвортой хөгжихийг хэвээр хадгалах ёстой гэжээ.
Рэйчел Ривз хэлэхдээ, Их Британи болон Хятадын хамтын ажиллагааг Их Британийн тал дээд хэмжээнд чухалчлан үзэж, Хятадтай харилцаа холбоогоо бэхжүүлж, Их Британи Хятадын эдийн засаг, санхүүгийн яриа хэлэлцээний үр дүнг сайтар хэрэгжүүлж, Их Британи, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаанд шинэ түлхэц өгөхөд бэлэн байна гэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл0