
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 9 /Reuters/. Японы RIKEN хүрээлэнгийн шинэ материалуудыг судлах төв болон Токиогийн их сургуулийн судлаачид давстай усанд ердөө нэг цагийн дотор бүрэн задардаг байгаль орчинд ээлтэй хуванцар материал гарган авчээ.
Одоо ашиглаж буй материалууд нь биологийн задралд орохдоо удаан, бүрэн задардаггүй тул энэхүү материал нь дэлхийд нийтэд тулгамдаад буй байгаль орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэх шийдэл болж чадна гэж эрдэмтэд үзэж байна.
Шинэ төрлийн хуванцар нь газрын тосоор үйлдвэрлэдэг хуванцартай адил бат бөх чанартай хэдий ч тэдгээрээс ялгаатай нь давстай усанд хурдан задарч, үлдэгдэл нь байгаль дахь нянгийн нөлөөгөөр бичил хуванцрууд үүсгэхгүйгээр задралд ордог байна.
Уг материал нь далайн усанд 60 минутын дотор, хөрсөнд ойролцоогоор 200 цагийн дотор задардг. Түүнчлэн энэхүү материал нь хоргүй, галд тэсвэртэй бөгөөд нүүрстөрөгчийн давхар ислийг ялгаруулдаггүй ажээ.
Одоогоор энэхүү материалыг бөөнөөр үйлдвэрлэхэд бэлэн болоогүй байгаа бөгөөд уг материалыг нэвтрүүлснээр байгаль орчны бохирдлыг мэдэгдэхүйц бууруулах боломжтой. НҮБ-ын таамаглалаар, 15 жилийн дараа далай тэнгис дэх хуванцар хог хаягдлын хэмжээ гурав дахин нэмэгдэж, жилд 37 сая тоннд хүрч магадгүй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0