
Зургадугаар сарын 6-ны өдөр Хятадын гадаад харилцааны яамны хэвлэлийн бага хурлыг хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь даргалан хуралдуулав. Энэ оны эхний 5 сард Хятад улс нь олон улсын ачаа тээврийн агаарын нислэгийн нийт 101 маршрут нэмж ажиллуулсан бөгөөд долоо хоног бүрд нэмсэн ирж очих чиглэлийн нислэг 195-д хүрчээ. Энэ оны эхний 4 сард Хятадын боомтоор нэвтэрсэн ачаа барааны хэмжээ 5 тэрбум 755 сая тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.7%-иар нэмэгдсэн дүн болохыг анзаарлаа. Хятад улс үүнийг хэрхэн үнэлэх вэ хэмээн хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлч асуув.
Үүнтэй холбоотойгоор Линь Жянь хэлэхдээ, холбогдох мэдээллийг авлаа, энэ оны эхний дөрвөн сард Хятадын бараа бүтээгдэхүүний худалдааны импорт экспортын нийт хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.4%-иар нэмэгдсэн. Хятадын эдийн засгийн амьжиргааны хүч тогтвортой хэвээр бөгөөд гадаад худалдааны талын уян хатан чанар нь улмаар сайжирч байгаа тул гаднын нөхцөл байдалд ямар өрсөлдөөн сорилт үүссэн ч “Хятадад үйлдвэрлэв” гэдэг нь мөн л дэлхий нийтийн “эрэлт хэрэгцээ” хэвээр бөгөөд Хятадын зах зээл ямагт хөрөнгө оруулалтын “халуун цэг” байсаар ирснийг бүрэн харууллаа гэжээ.
Сэтгэгдэл0