sonin.mn

Дунд болон хүнд металлын экспортод тавих хяналтын арга хэмжээний талаар Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдийн асуултад хариулжээ.


Тодруулбал: "Хятад улс газрын ховор элементийн экспортод тавьж буй хяналтын арга хэмжээний талаар сүүлийн үед олон улс орон анхаарал тавьж байгаагаа илэрхийлж байна, бүх талуудын санаа зовоосон асуудалд Хятад улс ямар арга хэмжээ авах вэ?" гэсэн асуултад хариулахдаа: "Газрын ховор элементтэй холбоотой эд зүйлст иргэний болон цэргийн гэсэн давхар хэрэглээний шинж чанартай байдаг, түүнд экспортын хяналт тавих нь олон улсын жишигт нийцнэ. Хятад улс хуулийн дагуу газрын ховор элементийн экспортын хяналтыг хэрэгжүүлж байгаа нь үндэсний аюулгүй байдал болон ашиг сонирхлоо нэн сайтар хамгаалж, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх зэрэг олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх зорилготой байж, дэлхийн энх тайван хийгээд бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалах тууштай байр суурийг баримталж буйг илэрхийлж байна.


Робот, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл зэрэг салбарууд хөгжихийн хэрээр иргэний салбарт дунд болон хүнд ховор металлын эрэлт тасралтгүй нэмэгдэж байгааг бид ч бас анзаарсан. Хариуцлагатай том орны хувьд Хятад улс иргэний салбар дахь улс орнуудын зүй зохистой шаардлага хийгээд санаа зовнилыг бүрэн харгалзан үзэж, газрын ховор элементийн экспортын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хууль тогтоомжийн дагуу хянан хэлэлцэж, хуулийн дагуу тодорхой тооны нийцлийн өргөдлийг батлан зөвшөөрч, тогтоолд нийцсэн өргөдлийн зөвшөөрлийг үргэлжлүүлэн бэхжүүлэх болно. Хятад улс холбогдох улс орнуудтай экспортын хяналтын талаарх харилцаа холбоо, яриа хэлэлцээгээ цаашид эрчимжүүлж, тогтоолд нийцсэн худалдааг хөнгөвчлөхийг дэмжихэд бэлэн байна." гэжээ.


Г.Бямба