
Цэргийн цол чимэг олгох Бүх цэргийн наадам амжилттай сайхан болж өндөрлөв. Тус барилдаанд аймаг, цэрэг, сумын цолтой, чансаа өндөр 256 бөх хурд, хүч, уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, "Хилчин" спорт хороо, Алтанбулаг Уул ХХК, УБТЗ - Замын 3-р анги, Чойрын Богд дэвжээний бөх, аймгийн хурц арслан Энхтөрийн Мөнхбаатар түрүүлж, бадрангуй чимэг хүртсэн бол Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, ҮБХИС, Эрдэм Үүд ХХК, Геодези усны барилга байгууламжийн газар, "Хөвсгөлийн Хүчтэн" дэвжээний бөх, аймгийн арслан Энхтөрийн Баасанжав үзүүрлэж, гарамгай чимэг нэмэв.
Дөрөвт Ховд аймгийн Мөст сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, “Номин Холдинг” ХХК, "Ховд" дэвжээний бөх, аймгийн арслан Ц.Төмөрцоож /цогт чимэг/, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Дарьганга гоёл” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, аймгийн арслан Б.Өсөхбаяр /цогт чимэг/ нар шалгарлаа.
Наймд үлдэж шөвгөрсөн аймгийн арслан А.Нармандах /өрнөх/, аймгийн заан Б.Бадамдорж /өлзийт/, аймгийн заан Б.Баянсүх /өрнөх/, аймгийн начин Б.Бат-Эрдэнэ /өсөх/ чимэг тус тус нэмэв.
Сэтгэгдэл5
Ene byambatsogt gej aimag zuruulj tender shaasan nuhriin hamat ni ilerhiilj bh iin
Ми данжаадын өвөрт хэвтэж хонжигодуулдаг байсан хулгайч даа. Одоо Данхын өвөрт бас хэвтэж хонжигоо үнэлж тендер идэж байгаа..
Хятадын сонингуудад Монголын МАН намын дарга нь өөрөө авлигал авсан нь баригдаад огцорлоо гэсэн мэдээ гарсан байна.Мөн огцорсон даргыг нь монголын хууль хяналтын байгууллагууд ерөнхийлөгч нь хамгаалж байна,цаашид Монгол улсын сайд дарга нарын авлигалын асуудлын улмаас улстөрийн нөхцөл байдал маш хүнд болж нүүрс ашигт малтмал худалдаж авахад маш том эрсдэл үүсгэж байна.Цаашдаа бид Монголтой хийсэн гэрээнүүдээ цуцалж оросуудаас авна гэсэн утгатай мэдээнүүд гарч эхлээд байна.
Мөнхбаяр мундаг байнаа. Энэ хавар бүр гялалзлаа. Улсын цол аваарай. Баасанжав түрүүлэхгүй яав аа?
Хятад маягтын цол гуншин хэнд хэрэгтэй гэж