
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 6 /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск нарын маргаан ширүүссэний дараа “Tesla” -гийн хувьцааны ханш 14 хувиар унажээ.
Д.Трамп И.Маскийн бизнесийн эзэнт гүрнийг онилно хэмээн олон нийтийн сүлжээнд сүрдүүлжээ. "Төсвийг олон тэрбум доллароор хэмнэх хамгийн хялбар арга бол Илоны засгийн газрын татаас, гэрээнүүдийг цуцлах явдал юм гэж тэрбээр “Truth Social” нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэн байна.
“Tesla”-гийн зах зээлийн үнэлгээ пүрэв гаргийн өглөөний байдлаар 1.1 их наяд доллар байсан боловч хувьцааных нь ханш унаснаар 150 тэрбум гаруй долларыг алдсан байна. Түүнчлэн дэлхийн хамгийн баян хүн болох И.Маскийн хөрөнгийн хэмжээ ч мөн тодорхой хэмжээгээр багасжээ. “Bloomberg” агентлагийн тэрбумтнуудын индексийн мэдээллээр, дэлхийн хамгийн баян хүн пүрэв гарагт 34 тэрбум долларыг алдсан байна. Ингэснээр 2021 оны 11 дүгээр сард хөрөнгийнх нь хэмжээ хамгийн ихээр багасаж байснаас хойших хоёр дахь том уналт боллоо гэж “Bloomberg” мэдээлжээ. Гэхдээ “Tesla” болон “SpaceX” компанийн тэргүүний хувьд энэ бол дусалтай зүйрлэхүйц хэмжээ юм. Зургаадугаар сарын 5-ны байдлаар И.Маск 334 тэрбум долларын хөрөнгөтэйгээр дэлхийн хамгийн баян хүн хэвээр байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0