
БНХАУ-ын Цагаачлалын үндэсний газраас мэдээлснээр, энэ жилийн луут завины баярын өдрүүдэд Хятадын хилийн шалган өнгөрүүлэх газраас гадаад, дотоодын 5 сая 907 мянган хүн(давхацсан тоогоор) боомтоор орж гарах ажлыг гүйцэтгэсэн нь өнгөрсөн оны мөн үеийн луут завины амралтын үеэс 2.7 хувиар нэмэгдсэн байна. Мөн зургадугаар сарын 1-ны өдөр боомтоор нэвтрэх хүний тоо оргил үедээ орж, давхацсан тоогоор 2 сая 86 мянгад хүрчээ. Хятадын боомтоор нэвтэрсэн гадаадын иргэдийн 231 мянга нь /давхацсан тоогоор /визгүй нэвтрэх бодлогод хамрагдаж, энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 59.4 хувиар нэмэгдсэн байна. Мөн хилээр орж гарсан 263 мянган тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 10.5 хувиар өссөн үзүүлэлт юм.
Сэтгэгдэл0