sonin.mn

Зургадугаар сарын 3-нд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/ нь сүүлийн үеийн эдийн засгийн төлөв байдлын тайлан нийтэлж, 2025 болон 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурдыг 2.9 хувь гэж төлөөлсөн бөгөөд энэ оны гуравдугаар сарын төсөөллөөс тусбүр 0.2, 0.1 нэгжээр бууруулжээ.


Тайланд тэмдэглэхдээ, энэхүү төсөөллийг энэ оны тавдугаар сарын дунд үеийн байдлын тарифын түвшин цаашид үргэлжлэх болно гэсэн техникийн төлөөсийн дагуу гаргажээ. Америк, Канад, Мексик зэрэг орны эдийн засгийн өсөлтийн хурд мэдэгдэм удааширсан байна. 2025 болон 2026 онд Америкийн эдийн засаг 1.6, 1.5 хувиар өснө гэж төсөөлсөн бөгөөд энэ оны гуравдугаар сарын төсөөллөөс тусбүр 0.6, 0.1 нэгжээр бууруулжээ. Евро бүсийн эдийн засаг 1 ба 1.2 хувиар өсөх төлөвтэй бөгөөд энэ нь өнгөрсөн гуравдугаар сарын төсөөлөлтэй адил үзүүлэлттэй гарсан байна.


Тайланд мөн тэмдэглэхдээ, “Их хорийн” орнуудын инфляцийн нийт түвшин 2024 онд 6.2 хувьтай байсан бол 2025 онд 3.6, 2026 онд 3.2 хувиар буурах болно гэж төсөөлжээ. Дурдууштай нь, Америкийн хувьд нийт инфляцийн түвшин 2025, 2026 онд тусбүр 3.2ба 2.8 хувьтай байх төлөвтэй байгаа нь энэ оны 3-р сарын төсөөллөөс 0.4 ба 0.2 нэгжээр нэмсэн байна.