2025 оны 1-4-р сард Хятадын цахим мэдээллийн аж үйлдвэрлэл тогтвортой өсч, үр ашиг нь аажмаар сэргэж, хөрөнгө оруулалт тогтвортой өссөөр байгааг тус улсын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны тоо баримт харуулжээ.
Эхний 4-н сард, жилийн орлого нь 20 сая юаниас дээш цахим мэдээллийн аж үйлдвэрлэлийн салбарын нэмүү өртөг өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.3 хувиар өсч, мөн үетэй харьцуулахад аж үйлдвэр, өндөр технологийн үйлдвэрлэлийн салбараас 4.9 болон 1.5 нэгжээр тус тус өссөн байна. Үндсэн бүтээгдэхүүнд микро компьютерын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн хэмжээ 105 сая ширхэгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 4.7 хувиар өссөн үзүүлэлт юм.
Энэ оны эхний дөрвөн сард, жилийн орлого нь 20 сая юаниас дээш цахим мэдээллийн аж үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагааны орлого 5,12 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10,1 хувиар өссөн бол, цэвэр ашгийн хэмжээ 159 тэрбум 700 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.6 хувиар өссөн байна. Цахим мэдээллийн үйлдвэрлэлийн салбарын үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеийнхээс 9 хувиар өссөн нь эхний улирлаас 1.5 нэгжээр буурсан буюу мөн үеийн аж үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалтын өсөлтийн хурдаас 2.7 нэгжээр бага байж, мөн үеийн боловсруулах аж үйлдвэрийн хөрөнгө оруулалтын өсөлтөөс 0.2 нэгжээр илүү байна.
Даваа - 12 сарын 15,
2025

Сэтгэгдэл0