
БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь 6-р сарын 3-ны өдөр хэвлэлийн бага хурал хийв.
Энэ үеэрээ тэрээр: " Америк нь Шангри-Лагийн яриа уулзалт дээр Япон, Австрали, Филиппинтэй хамтран "Хятадын заналхийлэл" гэгчийг дур мэдэн хөөрөгдөн сурталчилж, Дорнод тэнгис, Өмнөд тэнгисийн асуудлыг ашиглан бүс нутгийн орнууд хоорондоо сөргөлдөхийг өдөөн хатгалаа. Хятадын талын эрс хатуу арга хэмжээ авна. гэв.
Линь Жянь хэлэхдээ, "Бүлэглэлийн улс төр хийх, холбоолон сөргөлдөх бол хүйтэн дайны сэтгэхгүй бөгөөд цаг үеийн чиг хандлагатай зөрчилдөж буй тул бүс нутгийн улс орнууд үүнийг сайшаахгүй. Энэ нь асуудлыг шийдэж чадахгүй, Хятад улсыг айлгаж ч чадахгүй. Нутаг дэвсгэрийн бүрэн эрх, тэнгисийн эрх ашиг сонирхлоо хамгаалах Хятадын талын зориг шийдвэр, зорилт бол гуйвшгүй.
Далай тэнгисийн асуудлаар гүтгэн харлуулах, хар цагааныг тонгоруулах, бусдыг гадуурхах шинжтэй бүх төрлийн онцгой "жижиг тойрог" үүсгэхээ зогсоож, холбогдох талууд асуудлыг яриа хэлэлцээ, зөвшилцлийн замаар шийдвэрлэх, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалах хамтын хүчин чармайлтад хөндлөнгөөс оролцож, сэв суулгахаа болихыг бид АНУ болон түүний холбоотнуудад зөвлөж байна” гэжээ.
Сэтгэгдэл1
Хятад дампуураасай