sonin.mn

Монгол хэл, сэтгэлгээний өвийг хамгаалагч, монгол хүний мөн чанарын илэрхийлэл болсон Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн номууд Конгрессын номын санд тавигдаж буй нь Монголын уран зохиолын үнэ цэн, өв соёл дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрөгдөж буйн илрэл бөгөөд дэлхийн уншигчдад хүргэх, монгол хэл, соёлыг олон улсын тавцанд сурталчлан таниулахад томоохон хувь нэмэр оруулах чухал алхам болж байна.


May be an image of 5 people, the Pantheon, Piazza di Spagna and text

АНУ-ын Конгрессын номын сан нь дэлхийн хамгийн том номын сан бөгөөд 470 гаруй хэл дээрх материал хадгалагддаг. Тус номын сан нь АНУ-ын хууль тогтоох байгууллага болох Конгрессын гишүүдэд судалгааны дэмжлэг үзүүлэх зориулалттайгаар эхэлсэн ч, өнөө үед дэлхийн шинжлэх ухаан, соёл, урлагийн үнэт өвийг хадгалсан судалгааны төв болон өргөжжээ. 


May be an image of text

Монгол хэл дээрх ховор, орчин үеийн ном, бүтээлүүдийг тус номын сан Азийн уншлагын танхимд байршуулдаг бөгөөд энэ нь Монголын соёл, түүх, уран зохиолыг судлах гадаад эрдэмтэд, судлаачдад үнэт эх сурвалж болох юм.


May be an image of The Trevi Fountain

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

Батмөнхийн Батцэцэг