sonin.mn

5-р сарын 28-нд Хятадын Байгалийн нөөцийн яамнаас мэдээлснээр, 2024 онд тус улсад газрын тос, байгалийн хийн бус геологийн хайгуул шинжилгээнд орнуулсан хөрөнгө оруулалт 22 тэрбум 957 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 14,4 хувиар нэмэгдэж, дөрвөн жил өссөн гэнэ. Хөрөнгө оруулалтын хувьд, ашигт малтмалын хайгуул шинжилгээнд оруулсан хөрөнгө оруулалт нийт дүнгийн 60.6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 18.4 хувиар өссөн бол, геологийн суурь судалгаа, гидрогеологи, байгаль орчны геологи, геологийн гамшгийн судалгаа, үнэлгээ зэрэг ажлууд удаалж байна. Хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ тус улсын эхний таван муж, өөртөө засах орноос Шиньжян, Өвөрмонгол, Сычуань, Ганьсу, Юньнань орж буй аж.



Ашигт малтмалын хайгуулын хувьд, 2024 онд тус улсын хэмжээнд 49 том хэлбэрийн, 54 дунд хэлбэрийн, 47 жижиг хэлбэрийн нийт 150 гаруй ашигт малтмалын ордыг шинээр илрүүлсэн юм. Шинээр илрүүлсэн ашигт малтмалын ордын тоогоор эхний тавд барилгын боржин чулуу, энгийн флюорит, литийн хүдэр, алтны хүдэр, төмрийн хүдэр орж байна. 


Г.Бямба