sonin.mn

АНУ Хятад оюутнуудын визийг цуцална гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио X олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгджээ.

Тодруулбал Рубио "АНУ Хятадын Коммунист намын харьяалалтай болон чухал мэргэжлээр суралцаж буй хятад оюутнуудын визийг цуцалж эхэлнэ" гэж бичсэн байна.


Мөн тэрээр БНХАУ, тэр дундаа Хонг Конгоос виз мэдүүлэгчдэд тавих визний шалгуурыг өөрчилж, шалгалтын явцыг илүү хатуу болгоно гэж мэдэгджээ.


Түүний хэлснээр, тус улс энэ зорилгодоо хүрэхийн тулд Ерөнхийлөгч Дональд Трампын удирдлаган дор Төрийн департамент Дотоод аюулгүй байдлын яамтай нягт хамтран ажиллах болно гэсэн байна


Эх сурвалж: ria.ru

Ж.Бат