sonin.mn

2025 оны 5-р сарын 28-нд БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэвлэлийн бага хурал хийв. Энэ үеэрээ

"Трампын Засгийн газар оюутны визний ярилцлагыг түр зогсоосонтой холбоотойгоор Хятадын Засгийн газар АНУ-тай дипломат сувгаар хэлэлцээ хийсэн үү? Энэ асуудлын талаар ямар байр суурьтай байна ?" гэсэн асуултад Мао Нин хариулахдаа:

"Бид холбогдох мэдээллийг анхааралтай ажиглаж байна. Хятад улс боловсролын салбарын хэвийн хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээний солилцоонд саад учруулахыг эсэргүүцдэг бөгөөд энэ байр суурийг тууштай баримталдаг. Иймээс бид АНУ-аас Хятадын оюутнуудыг багтаасан олон улсын оюутнуудын хууль ёсны эрх ашгийг үр дүнтэй хамгаалахыг шаардлага болгон тавьж байна." гэжээ.


Г.Бямба